Увс аймгийн Сагил суманд хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал тус сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Өнгөрсөн удаа ийм том хэмжээний түймэр есдүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байх Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт гарсан бөгөөд хагас сар гаруйн хугацаанд хээрийн түймрийг унтрааж чадаагүй юм.