Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хүүхдийн “Ундраа” зуслангийн зүүн талд голын эрэг дагуу 2 шуудай орчим эм бэлдмэл хаясан тухай дуудлага өнгөрөгч шөнийн 00.30 цагийн үед ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу тус газрын Аврах тусгай ангийн долоон хүний бүрэлдэхүүнтэй химийн бүлэг ажиллаж үүрээр бэлдмэлүүдийг аюулгүй болгосон байна.