Нийтийн тээврийн шинэ үйлчилгээ нэвтэрч сурагчид хүүхдийн цахим карт ашиглан нийтийн тээврээр үйлчилж байгаа. Маргаашнаас эхлэн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн холбоогоор дамжуулан сурагчийн картыг тараахаар болжээ. Сурагч бүрийг сурагчийн карттай болгохын тулд Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газар “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажилласан байна. Тус сурагчийн цахим карт нь сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй гэнэ.