Мэргэжлийн хяналтын газраас Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн урлаг танхимд "Хүний төлөө зөв тус" аяны хүрээнд нэгэн үзүүлэх сурталт зохион байгуулах гэж байна.
Уг үзүүлэх сурталтад ЕБС-ийн сургалтын орчин, ширээ сандал, сурагчийн цүнхний стандарт зэргийг үзүүлэх аж. Мөн “ Үдийн цай” хөтөлбөрт хүүхдэд ямар хоол хүнс хэрэглэх нь тэдний эрүүл мэндэд тустай талаар ч уг үзүүлэх сургалтад тусгасан байна. Өнөөдөр 14:00 цагаас болох тус үзүүлэх сургалтад дүүргүүдийн сургуулиудын нийгмийн ажилтан, хичээлийн эрхлэгч, захирлууд оролцох аж. Оллоо.мн