Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Урьд шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн газар тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрлээ. Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэх тул малчид, ард иргэд, тариаланчид анхаарал болгоомжтой байхыг ус, цаг уурын орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
25-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Эх сурвалж:Tsag-agaar.mn