Нийслэлд орж байгаа анхны цаснаас шалтгаалж одоогоор дөрвөн нислэг хойшлогджээ.
Тодруулбал Берлин-Москвагийн нислэг хойшлогдон Улаанбаатарт 23.45 цагт буухаар болсон байна. Харин Хонконгийн нислэг 17.45, Ханбогдын нислэг 22.45 цаг хүртэл хойшлогджээ. Мөн Бээжингийн нислэг тус тус хойшлогдсон аж.
Харин Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр салхи шуурга ширүүсээгүй, нойтон цас л орж байгаа учраас орон нутгийн зам хааж, тээврийн хэрэгсэл хязгаарласан зүйл байхгүй хэмээн мэдэгдэв.