“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ өчигдөр эхэлсэн.
10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд" энэ сарын амралтын өдрүүдэд Чингисийн талбайд болох бол 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5 хүртэл Мишээл Экспо худалдааны төвд болох аж.
Энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
Ирэх сарын 5-нд Мишээл экспод “Намрын ногоон өдрүүд-2015”-ын шилдгүүдийг тодруулснаар энэ арга хэмжээ өндөрлөх юм байна.