26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Улаанбаатарт 9 хэмийн дулаан, шөнөдөө -1 хэмийн хүйтэн байна. Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи 7 м/с хурдтай байна.