ОХУ-ын Эрхүү хотын “Ир Аэро” агаарын тээврийн компани ирэх сарын 9-нөөс эхлэн Улаан-Үд Улаан- баатар хотын хооронд “Bombardier CKJ-200” онгоцоор шууд нислэг хийх гэж байна. Нислэгийн тасалбар 6.5 мянган рублийн үнэтэй бөгөөд Улаан-Үд хотын “Байкал” нисэх буудалд болон интернэтээр зарж эхлээд байгаа гэнэ. Шууд нислэгийг долоо хоногт хоёр удаа даваа, баасан гаригт үйлдэнэ. Буриад, Монголын нийслэлийн хооронд шууд нислэгтэй байсан боловч алдагдалтай хэмээн 2012 оноос зогсоосон юм. Харин өнгөрсөн жил хоёр улсын хооронд визгүй болсноор жуулчдын TOO эрс нэмэгдсэн байна. “Монголын жуулчид Улаан-Үдээр дамжин, ОХУ-ын Хабаровск, Красноярск, Новоси- бирск, Владивосток, Москвад зорчиж болох бол Буриадын зорчигчид Сөүл, Токио, Бээжин, Хонконг, Шанхайд аялахдаа Улаанбаатараар дайран өнгөрөх тааламжтай нөхдөл бүрддээ” гэж “Ир Аэро” компаниас мэдээлжээ.