UB ART FAIR 2015 Маршал арт галерейгаас эхэлнэ. Энэ сарын 25-наас 30-ны хооронд зохиогдох UB ART FAIR 2015 өнөөдөр эхэлж байна.
Маршал арт болон Арти Коур галерейнуудад шинэ үзэсгэлэнгүүдийн нээлт болох бол ЕБС-ийн сургуулиудад дүрслэх урлагийн боловсрол олгох сургалтыг мэргэжлийн ангийн оюутнууд хийж эхлээд байна.
Өнөөдөр 15.00 цагаас Маршал таун дахь Маршал арт галерейд нээлтээ хийх UB ART FAIR 2015 үзэсгэлэнд олон улсын шагнал хүртсэн Б.Баясгалангийн баримлууд тавигдах аж. Тэрээр Их Британи Улсын (The Society of Portrait Sculptors) Хөрөг барималчдын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулагддаг олон улсын дээд зэрэглэлийн оны шилдэг нүүр царайг тодорхойлох FACE2014 тэмцээнд шалгарсан хоёр бүтээлээ өнөөдөр олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.