Концессын, хөрөнгө оруулалтаар шийдвэр гаргасан 77 төсөл бий. Хүчин төгөлдөр гэрээтэй, нийт таван тэрбум ам.долларын санхүүжилттэй 15 төсөл байна. Хамгийн том нь Багануурын ТЭЦ, ТЭЦ-V, Эрдэнэт Овоотын төмөр замын төслүүд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалттай авто замын ажлууд хэрэгжиж байгаа.
Ихэнх санхүүжилтийг аймгуудыг нийслэлтэй холбох замын ажилд зарцуулж байна. Баруун бүсийн зам дээр дөрвөн концессын гэрээ хэрэгжиж байгаа. 2017 он гэхэд бүх аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдож дуусна. Хоёр дахь шатны ажил босоо тэнхлэгийн зам. Эдийн засаг хүнд байгаа энэ үед концессын гэрээ Монголд эерэгээр нөлөөлж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд зогсож байгаа боловч концессын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.
Сэтгэгдэл (1)