Улаанбаатар, Эрдэнэт, Чойбалсан хотуудад энэ сарын 15-наас төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтыг төлөвлөгөөт хугацааны дагуу өгч эхлэсэн байна.
Харин дээрх бүс нутгуудад "Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах" гэрээ хийсэн аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгч эхлэх аж.
Мөн Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Орхон, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын халаалтыг өгч эхлээд байгаа бол бусад аймгуудад ирэх сарын 1-ээс халаалтыг бүрэн өгч эхлэх аж.
Эрчим хүсний сайдын гаргасан тушаалд зааснаар улсын хэмжээнд халаалтын улирал эхлэх, дуусах хугацаа нь 2015 оны есдүгээр сарын 15-аас 2016 оны тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.