Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар гурван настай хүү энэ сарын 24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээлэл ОБЕГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, цагдаа, орон нутгийн иргэд нийлсэн 67 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр Бурхын голоос хүүгийн цогцосыг олжээ.
Тиймээс ОБЕГ-аас эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байхыг сэрэмжүүлж байна.