Энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Ус багийн “Ташаа” гэдэг газар /сумын төвөөс 18 км-т/ хоёр настай эмэгтэй хүүхэд алга болсон талаар дуудлага мэдээлэл аймгийн Онцной байдлын газар иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг автомашин, Цагдаагийн байгууллагаас гурван албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 17 иргэн, таван автомашин, нийт 27 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 26-ны өдрийн 10:50 цагт эсэн мэнд олж сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.
Харин одоогоор Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн 20 настай, эмэгтэй, Өвархангай аймгийн Бат-Өлзийт сумын “Хойт-Агуйт”-ын ойд самар түүхээр явсан тус сумын иргэн 20 настай эрэгтэй нарыг харьяа Онцгой байдлын албан хаагчид эрэн хайж байгаа аж.