Улсын хэмжээнд оны эхний найман сарын байдлаар 19007 гэмт хэрэг гарчээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1392-оор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд гэмт хэргийн ангиллын хувьд онц хүнд хэрэг 315 гарсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Дээрх тоо шат шатны цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн хэргийн мэдээлэл бөгөөд хоорондоо тохиролцсон, эсвэл хуулийн байгууллагад тэмдэглэгдээгүй хэргүүд байхыг үгүйсгэх аргагүй.
Эндээс хүнийг санаатай алсан хэрэг 126, болгоомжгүй алсан хэрэг 14, бусдыг амиа хорлоход хүргэсэн хэрэг 28 бүртгэгджээ. Харин хүчингийн хэрэг 180 бүртгэгдсэнээс хамгийн олон тохиолдол болох хөдөө орон нутгаас Өвөрхангай аймагт 10, нийслэлийн Баянзүрх дүүрэгт 21 хэрэг гарсан байна.