Уртын дуучин А.Түмэн-Өлзий "Шинэ үе" хошин урлагийн хамтлагийн жүжигчин Л.Сөрөлт нар тун удахгүй хамтран тоглолтоо хийхээр болжээ.
Тодруулбал, тэд ирэх аравдугаар сарын 9-нд "Хайрын тэнгэр диваажин" нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ орсон байна.
Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар өмнө нь "Хөөрхөн" дууг хамтдаа дуулж олны хүртээл болгосон. Харин одоо тэдний "Нандин" хэмээх дуу хит болоод байгаа юм.