Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сарын 10-нд гал гарч айлын гэр шатаж улмаар 16 настай А.Цэрэнтогтох хүү, 8 сартай дүүгээ галаас авран өөрөө 80 хувийн түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Хүү элэг нэгт монгол түмэн, сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар Улаанбаатар хотын ГССҮТ, БНСУ-ын Хангасү эмнэлэгт эмчлүүлэн эрүүл саруул болсон билээ.
Тэгвэл Г.Цэрэнтогтох хүүгийн гэр бүлийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар хүлээн авч уулзжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн удирдлагатай ярилцан амьдрах газрын асуудлыг нь шийдэж өгсөн бол өнөөдөр гэр, хашаа авахад нь зориулан буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)