Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэмт хэргийн шинжтэй дуудлага нэмэгджээ

2015-9-28
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав.


Өнгөрсөн 21 хоногнийн хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурч, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна.
 

Баянзүрх дүүргийн хэмжээнд өнгөрсөн 21 хоногтой харьцуулахад нийт дуудлага 19,2 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага  7,5 хувиар, захиргааны зөрчил 13,9 хувиар  буурсан байна. Захиргааны  2337 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллаж, 2141 иргэнийг 6 сая 949 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 5 аж ахуй нэгжийг 450 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 19 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 730 хүнийг саатуулах байранд саатуулж ажиллажээ.


Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гал түймрийн 26, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 8,  нийт 34  дуудлага иржээ. Гал түймрийн дуудлагыг  өмнөх 21 хоногтой харьцуулахад  12  хувиар өссөн байна.  21 хоногийн хугацаанд  гал түймэр, гамшиг ослоос  26  иргэний амь насыг  аварч,  ард иргэд, аж ахуй нэгжийн  123  сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
 

Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 21 хоногийн хугацаанд нийт 3906 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 401 ирж, өмнөх хоногуудтай харьцуулбал 1,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд захиргааны 1940 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3543 жолоочийг 31 сая 327 мянган төгрөгөөр газар дээр нь торгож захиргааны арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.



Мөн тус дүүргийн замтай ойрхон байрласан 14 сургуулийн орчинд иж бүрэн “School zone” бүс байгуулж, 9 сургуулийн замд стандартын шаардлага хангасан хурд сааруулагчийг хийж байрлуулсан. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг гаргуулахгүй байх үүднээс дүүргийн нутагт үүссэн зам, зорчих хэсгийн эвдрэл гэмтлийн талаарх гаргаж,  мэдээллэх тэмдэг 8,  хориглох тэмдэг 5, нэмэлт тэмдэг 2, анхааруулах тэмдэг 4,  нийт сургууль, цэцэрлэгийн ойр орчмоос бусад газарт 19 тэмдгийн захиалгыг  нийслэлийн авто замын газарт хүргүүлжээ.
 

Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт дуудлага 6,2 хувиар багассан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 19 нэгжээр буюу 5,6 хувиар, захиргааны зөрчил 62 нэгжээр буюу 20 хувиар тус тус багассан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд захиргааны 309 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 4 сая 12 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 3 иргэнийг баривчилж, гэмт хэрэг зөрчилд холбогдсон 639 хүнийг саатуулж ажиллажээ.
 

Сүхбаатар дүүрэгт архи, тамхины тухай  хуулийг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор дүүргийн худалдаа үйлчилгээ, мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран мэдэгдэл 135, санамж 234, зөвлөмж 127, сэрэмжлүүлэг 370 тарааж, ерөнхий боловсролын 19 сургуульд 23 удаа, 1895 хүүхдэд сургалт зохион байгуулж ажиллажээ.
Дүүргийн нутаг дэвсгэрт гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байж болзошгүй 7 буудал, 32 тойрог орчмоор өдөр бүр эргүүл гаргаж хяналт тавьж ажиллаж байна.
 

Баянгол дүүргийн нөхцөл байдлыг 21 хоногтой харьцуулахад нийт дуудлага  14,5 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 16,5 хувиар өсч, захиргааны 1387 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 393 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт 1 сая 507 мянган төгрөгийг төлүүлсэн байна. 21 хоногийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 10 гал түймэр гарсан ба үүнээс хог шатсан 5, гэр шатсан 1, орц, хонгилд утаа үүссэн 3, цахилгаан хэрэгсэл галд шатсан 1 тус тус байна.

 

Хан-Уул дүүргийн хувьд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт дуудлага  10.3 хувиар гэмт хэргийн шинжтэй дуудлага  27.7 хувиар, захиргааны зөрчил 24.3 хувиар буурчээ.


2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Говь” ХХК-ийн урд талын авто зам дээр явган хүний гарцны тэмдэглэл, явган хүний гарц мэдээлэх тэмдэг 2 ширхэг, анхааруулах тэмдэг 2 ширхэгийг тавьсан байна. Мөн 14-р хороо Шувуун фабрикаас Биокомбинатын чиглэлийн хатуу хучилттай замын эхлэл, төгсгөлд стандарт бус том оврын ачааны автомашин явахыг хориглосон 2 ширхэг тэмдэг байрлуулж, Дунд гол, Энхтайваны гүүрний баруун талын авто  замд хэвтээ тэмдэглэгээ хийжээ.
 

Харин Налайх дүүргийн нөхцөл байдлыг өмнөх 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага  48.7 хувиар  өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 94.2 хувиар, захиргааны зөрчил 38.8 хувиар өсчээ. Дүүргийн Засаг даргын захирамжаар  зөвшөөрөлгүй татсан хашааг буулгах, нэвтрэх гарц, орцыг чөлөөлөх ажлыг энэ сарын 02-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. Уг ажлын хүрээнд дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй баригдсан 31 хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж, зөрчил арилгуулах тухай мэдэгдлийг 22  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, 3 байршлын орц, гарцыг чөлөөлжээ.


 
Багахангай дүүрэгт Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 2 дахин, захиргааны зөрчил 1,7 дахин  өссөн байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 12 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 22 хүнийг 160 мянган төгрөгөөр, нийт 53 зөрчилд 270 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажиллажээ.


 
Багануур дүүргийн нөхцөл байдлыг өмнөх 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага  1,9  хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 37,5 хувиар өсч, захиргааны зөрчил 20,5 хувиар тус тус буурчээ. Нийт 42 иргэнд 3109,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ав ажилласан байна. Иргэдэд “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт санамж, зөвлөмжийг өгч ажиллажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    5 цаг 25 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    5 цаг 32 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    15 цаг 18 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    15 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    15 цаг 40 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    16 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    16 цаг 3 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    16 цаг 3 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК