“Хүүхдийн хоолны зөв сонголт“ сэдэвт туршлага солилцох, тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх тэмцээн болжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Хүний төлөө-зөв тус” аяны хүрээнд НМХГ-аас нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн дунд уг тэмцээнийг зохион байгуулсан байна.
Тэмцээнд 7 дүүргийн 15 цэцэрлэгийн тогооч нар өөрсдийн урьдчилан бэлтгэсэн түүхий эд материалаар хоол бэлтгэн ур чадвараараа өрсөлдөж, 1 өдрийн хүүхдийн хоолны цэсийн дагуу бэлтгэсэн хоолоор үзэсгэлэн дэлгэж, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадлын онолын мэдлэгээрээ уралдаж, харилцан туршлага солилцсон байна.
Тэмцээнд Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийн тогооч С.Туяа 1 дүгээр байр, Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Батчимэг 2 дугаар байр, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн тогооч С.Нарантуяа 3 дугаар байрын эзэн болжээ