БГД-т 390 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь 8 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулах аж. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус цэцэрлэг өмнө нь Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв байсан бөгөөд зориулалтыг нь өөрчилж ийнхүү цэцэрлэг болгожээ.
Цэцэрлэгтээ суралцахаар ирж буй хүүхдүүд.
Цэцэрлэгийн барилга барих ажлыг төмөр замынхан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд БГД-ийн ИТХ-аас 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон БГД-ийн удирдлагууд оролцлоо.
24tsag.mn