Дорнод аймгийнхан Халхгол суманд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцсээр байна.
Халхголоо хамгаалах хөдөлгөөнийхөн 1659 хүний гарын үсэг бүхий эсэргүүцлийн шаардах бичгийг Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Өргөдлийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарт хүргүүлжээ.
Тус албан бичигт “Халхголын чөлөөт бүс байгуулах” Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан байна.