Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амрах аж.
Тодруулбал Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ийнхүү хилийн боомтууд амрах юм байна.
Энэхүү амралт нь Хятадын үндэсний баяр энэ өдрүүдэд тохиож байгаатай холбоотой аж. Харин агаарын замын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.