Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.
Энэ оны есдүгээр сарын 25-ний байдлаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр зорчсон нийт 202308 зөрчил бүртгэгдэж торгуулийн хуудас илгээгдсэн байна.
Тиймээс жолооч нарыг нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.
Сэтгэгдэл (3)