Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны зам, Жанцан дэлгүүрийн уулзварын зүүн замд осол гарч хоёр хүн гэмтжээ.
Тодруулбал, Креста маркийн авто машины жолооч М, Ч жолоочтой Пажеро маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 30 настай эмэгтэй О нарын хоёр хүн гэмтсэн хэрэг гарсан байна.
Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож ийнхүү зам тээврийн осол гаргажээ. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)