Цаг агаарын байдлаас шалтгаалан ургац хуралтын ажил удаашралтай байгааг салбар яамнаас мэдээлээд байгаа. Гэсэн хэдий ч тариаланчид энэ жил 92.9 мянган га талбайгаас 78.9 мянган тонн үр тариа хураан авсан байна. Энэ нь нийт үр тариа хураах ажлын явц 31.3 хувьтай байгаа аж.
Мөн ургацын урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарсан бөгөөд хүн амын гурилын 58.2 хувийг хангах хэмжээний буудай хураан авах юм. Харин гурилын хэрэгцээнд дутах 106.4 мянган тонн буудайн нөөцийг бүрдүүлэхийн тулд дотоодын тариаланчдын тарьсан стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг худалдаж авах аж.