Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Амгалан” амаржих газар нээлтээ хийв

2015-10-01
0
ЖИРГЭХ

        БЗД-т шинээр төрөх эмнэлэг үүд хаалгаа нээлээ. Амгалан амаржих газрын нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг, Д.Оюунхорол, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс оролцов.

Нээлтийн ёслолын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийг тогтвортой бууруулж, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд төрөлтийн тоо сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж байгаа. Эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 6 дахин бууруулж чадлаа. 150 ортой “Амгалан” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орсоноор Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгаа төдийгүй эмч, сувилагчдын ажиллах нөхцөл ч сайжирна гэлээ. Түүнчлэн тус амаржих газрыг ашиглалтад оруулахтай холбогдсон төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар багагүй хүчин чармайлт гаргасаныг онцлон тэмдэглэв.

 

Баянзүрх дүүргийн III хороонд байрлах амаржих газрын шинэ байр нь 9000 ам.метр талбайд 412 өрөө, 150 ортойгоор үйл ажиллагаагаа явуулах юм байна. 7 давхар төрөх эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, аппаратаар тохижуулжээ. Тус эмнэлэг ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой болохыг эмнэлгийн удирдлагууд нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулж байлаа.

 

Үүний дараа УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд эмнэлгийн байртай танилцан, тоног төхөөрөмжийг нь үзэж сонирхлоо. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдөр Баянзүрх дүүрэгт төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр ашиглалтад орж байна. Улсын төсөв хүндэрсэн шалтгаанаар төсөв нь царцаад, орох ёстой хугацаандаа ашиглалтад орж чадаагүй. Гэхдээ Улсын Их Хурал царцсан төсвүүдээс хамгийн чухал нь  төрөх эмнэлгийн асуудал гэж үзэж, зөвхөн энэ обьектыг дуусгаж, ашиглалтад оруулж байгаа. Баянзүрх дүүргийн хуучин төрөх эмнэлэг жилд 6000 эх хүлээж авдаг байсан бол одоо 20000 эхэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байна. 20000 гэдэг бол Улаанбаатар хотын нийт төрж байгаа эхчүүдийн 50 хувь нь юм. Үүнээс энэ эмнэлгийн хүчин чадал, ач холбогдол нь тодорхой харагдана.

Тус эмнэлэгт 1.5 сая ам.долларын өртөг бүхий Япон Улсын сүүлийн үеийн төрөх эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулсан. ЭНЭШҮТ-д цөөхөн байдаг, хүртээмж муутай аппаратыг “Амгалан” төрөх эмнэлэгт 10 гаруйг суурилуулсан байна. Тоног төхөөрөмж болон барилгын дизайн, шаардлага нь орчин үед нийцсэн. Ямартай ч  “Амгалан” төрөх эмнэлэг 300 хүүхдийн ортой эх, нялхсын шинэ төвийг ашиглалтад орох хүртэл нийт ачааллын хагасыг нь авах хүчин чадал, нөөц бололцоотой. 2011 онд тус эмнэлгийн шавыг тавьсан ч 2012, 2013 онд төсвийг нь царцаан, дахин санхүүжүүлэхгүй гэж байхад Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гурван гишүүн идэвх зүтгэл гаргасны үр дүнд өнөөдөр амаржих эмнэлгийн шинэ байр ашиглалтад орж байна” гэв.

 

Нийслэлийн хамгийн олон хүн амтай буюу 330 мянга гаруй хүн амтай тус дүүрэгт харьяалагдах гуравдугаар амаржих газар өмнө нь 45 ортой төрөх эмнэлэгт эхчүүдээ хүлээн авдаг байв. Харин “Амгалан” амаржих газар шинэ байрандаа орсноор хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж байгаа талаар эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд хэлж байлаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин хэлэхдээ "Энэ төрөх эмнэлэг одоогоор 150 ортой байгаа ч 250 ортой байх зураг төслөөр барилгын ажил хийгдсэн. Нэлээд хугацаанд багагүй асуудлыг туулж байж энэ эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байна. Энэ Улсын Их Хурал төрөх эмнэлгийн шаардлага, ач холбогдлыг үнэлж, хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Төрөх эмнэлгийн асуудалд анхаарал хандуулж, шийдэж өгч байгаа нь Монголын ээжүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжиж байгаагийн илрэл гэж би үзэж байна” гэлээ.


“Амгалан” амаржих газар нь Баянзүрх дүүргийн иргэдэд төдийгүй нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, төрөх эхчүүдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан онцолж хэлсэн юм. Нийслэлд өдөрт дунджаар 200 эх амарждаг бөгөөд “Амгалан” амаржих газар  шинэ байртай болж, хүчин чадлаа нэмэгдүүлснээр нийслэлийн хэмжээнд төрөх эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлнэ. Бүх тоног төхөөрөмж нь сүүлийн үеийнх, эмч, мэргэжилтнүүд нь сургалтад хамрагдсан болохоор эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр дэвшил гарна. УИХ, Засгийн газрын зүгээс энэ асуудалд ихээхэн анхаарал тавьсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Ирэх онд ашиглалтад орох 300 ортой шинэ төрөх эмнэлэг баригдаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд төрөх эмнэлгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэх болно гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.32.174)
    үгүй ээ? 100 жилийн өмнө орж ирсэн хуцяогийн үр сад аа?
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.55)
    ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ АЛААД ТЭДНИЙ БАЙГУУЛСАН БАЙГУУЛСАН МАН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН ТЭДНИЙГ 1 ЛАМ ИРЖ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ БАЙСАН ОДОО Ч ЯГ ЭНЭ АРГА БАРИЛААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА ЧИНЬ ХУДЛАА ЮУ АЛУУРЧИН НАМЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АА. ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. БАС ХУДЛАА ЮУ. НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВСАНААС БОЛЖ ӨӨРИЙН АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД 1988-89 ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ 1990 АМААРАА ШОРОО ҮМХСЭН. ХУДЛАА ЮУ. МИНИЙ ААВ ЭЭЖ , ЭМЭЭ, ӨВӨӨ Ч НААД АЛУУРЧИН НАМЫН ЧИНЬ ГИШҮҮН БАЙСАН. БИ ӨӨРӨӨ Ч ХҮНДЭЛЖ ДЭЭДЭЛЖ ЯВСАН. ТЭР ҮЕД ИЙМ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ АДАГИЙН БУЗРЫН НАМ ГЭДГИЙГ МЭДДЭГГГҮЙ БАЙЖ ДЭЭ.НААД БУЗАР АЛУУРЧИН НАМТАЙГАА ЯМАР ҮХСЭНДЭЭ ЗУУРАЛДААД БАЙГАА ЮМ БЭ? ЖИЙЖ ХАЯАЧ. ШҮ ХӨДӨЛГӨӨН
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    4 цаг 9 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    4 цаг 16 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    14 цаг 2 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    14 цаг 15 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    14 цаг 24 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    14 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    14 цаг 47 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    14 цаг 47 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК