Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

10 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд” борлуулалт сайтай байлаа

2015-10-06
0
ЖИРГЭХ

Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тус үзэсгэлэн худалдаа нь 9 дүгээр сарын 26, 27-ны өдөр Чингисийн талбайд, 9 дүгээр сарын 29-өөс өнөөдрийг хүртэл Мишээл экспо төвд үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд 17 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 250 ногоочин, 4 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, модны суулгац эмийн ургамлын бүтээгдэхүүнээр оролцсон юм.

 

829 сая төгрөгийн борлуулалттай байлаа

 

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч нар 420 мянган тонн төмс, 450 тонн хүнсний ногоо, 5000 шил нөөшилсөн ногоо, 1,9 тонн зөгийн бал, 150 килограмм байгалийн эмийн ургамал, 1.8 тонн чацаргана, 0.1 тонн үхрийн нүд, 3.5 тонн байгалийн жимс борлуулсан байна. Харин суулгацын хувьд 12000 ширхэг чацарганы суулгац, 6000 ширхэг улаалзгана, 2000 ширхэг интоор, 1500 ширхэг гүйлс, 500 ширхэг чимэглэлийн суулгац, 100 ширхэг тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүнээр нийт 828.9 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

 

Үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан аж ахуй нэгжүүд шилдгээр шалгарлаа

 

“Монгол хүнс-Органик хүнс”, “Алтан намар” уриатай “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр хаалтын үйл ажиллагааны үеэр шилдгүүдээ тодруулсан юм. Үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээрээ бусдаасаа ялгарч чадсан аж ахуй нэгжүүдийг шалгаруулж шагналыг гардууллаа. Энэ үеэр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Ариунболд үзэсгэлэнгийн үр дүнг танилцуулж үг хэлсэн юм. Тэрбээр, “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 200 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож 829 сая төгрөгийн борлуулт хийсэн амжилттай байлаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил олон шинэ бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн байна. Энэхүү арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулж буй Хүнс хөдөө аж ахуйн яамны хамт олон хамтран зохион байгуулсан Глобал коммунитс олон улсын байгууллагад баярласан талархсанаа илэрхийлье. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцсон нийт 200 гаруй аж ахуй нэгж, 250 гаруй иргэд бусад байгууллагууддаа баярласнаа илэрхийлье” гэв.



Шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлсэн “Талх чихэр” Гран при хүртлээ

 

“Талх чихэр” ХК нь анх 1984 онд “Талх чихрийн комбинат” нэртэйгээр ашиглалтад орж одоо 5 үйлдвэр, 8 албад нэгжийн 700 гаруй ажилчидтай, талхны 4 шугам, нарийн боовны 3 шугам, жигнэмэгийн 2 шугамтай. Мөн 80 гаруй төрлийн талх, нарийн боов, бялуу, чихэр жигнэмэг үйлдвэрлэн нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн хүн амын өдөр тутмын хэрэгцээг тасралтгүй хангаж ажиллаж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тус компани 2004 оноос эхлэн үйлдвэрлэлийн инновацийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын томоохон компаниудтай хамтран үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийн ажиллаж салбартаа хамгийн анхны гэх тодотголтой шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ хэрэглээг байнга бий болгож ирсэн.

 

Сэлэнгийн тариаланчин 2.5 тонн хүнсний ногоо борлуулжээ

 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч Д.Батжаргал 18 нэр төрлийн 2.5 тонн хүнсний ногоо борлуулсан байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин З.Карымхан 16 нэр төрлийн 2 тонн ногоо борлуулжээ. Хан-Уул дүүргийн тариаланч О.Цогзолмаа 7 нэр төрлийн 2 тонн ногоо борлуусан бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын ногоочин Д.Нямсүрэн 6 нэр төрлийн 2 тонн ногоо борлуулсан амжилтаар тус тус “Шилдэг ногоочин”-оор тодорлоо.


“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “Монгол хүнс-Органик хүнс 2015” үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахажлын хэсгийн хурлаар тус үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуйн нэгжүүдэд “Импорт орлосон шилдэг бүтээгдэхүүн” шагналыг олгохоор болсон юм. Энэ удаагийн импорт орлосон шилдэг бүтээгдэхүүнээр “Монгол алтан тос” компани шалгарлаа. Шинэ бүтээгдэхүүн, шилдэг амжилтаар дүүрэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    2 цаг 48 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    2 цаг 55 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    12 цаг 41 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    12 цаг 54 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    13 цаг 3 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    13 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    13 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    13 цаг 25 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    13 цаг 25 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК