Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шуурхай: Нийтийн тээврийнхэн ажил хаяж, нийслэлчүүдийг хорлов

2015-10-07
0
ЖИРГЭХ

        Нийслэлд их цас орохтой зэрэгцэн автобус компаниуд ажил хаяв. Энэ нь урьдчилан мэдэгдэлгүйгээр бүгд нэгэн зэрэг ажил хаяж буй анхны тохиолдол боллоо. Өнөөдөр өглөө “Цахилгаан тээвэр” компанийн автобусаас бусад нь бүгд ажилдаа гарсангүй. Төв замаар тус компанийн троллейбус, угсраа автобус л иргэдэд үйлчилж байна. Харин бусад чиглэлд автобус "NО" гэсэн үг.

 

Автобус компаниудын ажил хаясан шалтгаан нь алдарт смарт карттай холбоотой.

 

Компаниудын зүгээс “Смарт картыг суурилуулж эхэлснээс хойш ашиг орлого эрс багассан. Түлш, засварын хөрөнгө, ажилчдын цалингийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол нийтийн тээврийн салбар иргэдэд үйлчлэх боломжгүй болно” гэж мэдэгдэж байсан.

 

Тэгвэл тэд өнөөдөр ажил хаялаа. Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас нийтийн тээвэр төлбөрийн цахим системийг нэвтрүүлсэн. Ингэхдээ олон улсын туршлага судлан, БНСУ-ын сүүлийн үеийн загварын төхөөрөмж оруулж, суурилуулсан гэдгийг “Улаанбаатар смарт карт”-ынхан хэлж байгаа. Мөн төлбөрийн систем ухаалаг болсноор нийтийн тээврийн салбарынхны орлого ч ил болно гэж байсан.

 

Өөрөөр хэлбэл, өдрийн орлогоос жолооч, кондуктор хумсалдаг байдлыг зогсооно гэж байв. Гэтэл өдөрт 20-30 мянган төгрөг хумсалдаг байсан кондукторуудыг халж хэдэн арван саяар нь хулгайлдаг төвтэй боллоо гэдгийг автобус компанийн захирлууд хэлж байгаа юм. Учир нь “Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын орлогоос 10 хувийн шимтгэл авдаг байна.

 

Компаниуд 500 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн бол 50 сая төгрөгийг нь авдаг аж. Энэ нь төхөөрөмж суурилуулсны төлбөр ажээ. Гэхдээ компанийн захирлууд энэ хураамжийг 10 хүртэл байна гэсэн болохоос яг 10 хувийг нь авна гэж тохироогүй, гэрээ байгуулж гарын үсэг ч зураагүй гэдгийг хэлж байна лээ. Үүнээс гадна автобус компаниуд өдрийн орлогоо банкинд тушаадаг боловч орлого хуваарилагдан ирэхэд хураалгасан мөнгөнөөс нь их хэмжээгээр дутдаг аж.

 

Тухайлбал, “Блюбус” компанийн орлогоос 30 сая, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс 537 сая, “Атибус” ХХК-ийн орлогоос 55 сая төгрөг дутсан аж. Үүнээс болж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд татвар болон нийгмийн даатгалын их өртэй болж орхисон гэнэ. Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу машин цагаар тооцоолол хийж орлого хуваарилж байгаа” гэж тайлбарласан. Тэгвэл автобус компанийн удирдлагууд үүнийг эсэргүүцэж байсан юм.

 

Уг хэрүүл даамжирсаар нэг л өглөө нийслэлчүүдийг явган алхуулж орхисон нь энэ. Хамгийн гол нь иргэд үүнд ямар ч буруугүй. Ядаж урьдчилж мэдэгдээд ажил хаясан бол хүмүүс  ажлаа зохицуулах байлаа. Гэтэл гэнэт ажил хаясан нь нийслэлчүүдийг жинхэнэ утгаар нь хорлож орхив.

 

Нийслэлийн нийтийн тээврийн газраас ч өчигдөр олон нийтэд мэдээлэл хүргэж болох байсан. Автобус компанийнхан эрх биш нийслэлийн нийтийн тээврийн газартаа мэдэгдсэн баймаар. Гэтэл аль, аль нь чив чимээгүй байж байгаад олон хүнийг ажил, хичээл, сургууль, цэцэрлэгээс нь хоцруулж, нэг өдрийн ажлыг нь цалгардууллаа.

 

Өнөө өглөө олон цагаар автобус хүлээсэн хүмүүс ажлаасаа хоцорлоо. Боломжтой нь таксидаж, боломжгүй нь алхаж байна. Хүүхдээ цэцэрлэгээс нь хоцруулаад ажил руугаа чирч яваа эцэг, эхчүүд үгээ хэлж байна цаана чинь. Оюутнууд эхний цагийн хичээлээсээ хоцорч багшдаа загнуулж байна. Сургуулийн сурагчид бол бүр хэцүү байдалд орлоо.

 

 Нэг сая хүн амтай хотын үйлчилгээнд явдаг нийтийн тээврийнхэнд ядаж ажил хаях гэж буйгаа мэдэгддэг ёс, зүйн соёл баймаар. Мөнгөө авахдаа гаргууд, шаламгай байж ажил хаях болохоороо үйлчлүүлэгчдээ ингэж хөсөр хаяж болохгүй. Мөн автобус компаниуд нь эртнээс хэцүү, хатуугаа хэлээд байхад болж, бүтэхгүй зүйлээ зохицуулж байх Нийслэлийн нийтийн тээврийн газар болон хотын удирдлагууд ч үүнд буруутай. Та бүхэн өнөөдөр уг асуудлаа шийдэж маргааш иргэдийг хөл, дүүжлэх унаатай болгоно гэж найдъя.


Бид энэ талаарх мэдээллийг эргүүлэн хүргэх болно.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (122.201.21.9)
    САЙН БАЙНА
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Jsnananna (122.201.24.130)
    Hungulttei unegui yavdag humuusiin munguur ami zogoodog bsaniig ni boliulaad shudragaar mungii ni uguud ehelsen chini avtobus companiud booj uhleeldee
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Ингэж аль аль тал нь хүч хэрэглэж болохгүй ээ, дунд нь иргэд хохирно.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • х (112.72.13.16)
    Зөв өөрөөр яаж тэмцэх юм
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • ZOCHIN (122.201.21.71)
    NIITIIN TEEVERIINHEND YAMAR BURUU BAIGAA YAM BE TER SMART KARTAND UDURT HEDEN TUGRUG OROOD BAIGAA GEDEG NI YAMARCH HYANALTGUI BAIDAG GESEN END ASAR IH MUNGU HULGAIID ALDAGDAJ BAIJ BOLZOSHGUI UUND ANHAARLAA HANDUULJ SURVALJLAACHEE
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (112.72.13.96)
    Улсын автобус 4удаа ажил хаяж байхан хувийн автобуснууд бүх автобусаа гаргаж ажиллаж байсан. Хувийн автобус түүхэндээ 1 удаа ажил хаяж байгаа нь бүтэн 2 сар орлогын 50 нь алга болсноор 2сар цалингаа тавьсангүй ажилчингүй болж байна. Төрийн автобусаны ажилчдын цалинг засгаас өгчихнө автобусыг нь аваад өгчихнө НДШ татвар гэх бүх зүйлийг нь төрөөс гаргана Тэгсэн хирнээ тэд дандаа алдагдалтай ажилладаг. Саяны орж ирсэн урт автобусанд орлогыг хувиарлахдаа 1,6 дахин нэмэгдүүлснээр олгож байгаа нь бусад автобусны орлогыг шууд хулгайлсантай адил.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.228.130)
    Муу аалзнуудаас болж хүүхдүүд их даарлаа даа
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (112.72.13.112)
    Автобусаар зорчигчдын төлсөн бүх мөнгө үйлчилгээнд явж буй компаниудад очихоо больсон Шууд Смарт карт компанийн дансанд нийтийн тээврийн бүх орлого очдог нь энэ удаагийн шинэчлэл гээд байгаа ажлын алдаа том сул тал нь болоод ийнхүү бэрхшээлийг ар араасаа дагуулж байна Удахгүй хувийн компаниуд дампуурах ч юм болов уу
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.34.244)
    6-7 хүн асуудлаа ярилцаж, хэл амаа ололцох чадваргүй төрснөөс болж 600-700 мянган хүний эрх ашгийг хохироох нь буруу. Хэл амаа олдоггүй хэдийг нь халаад, солиод хаяж болдоггүй юм уу? Тэр хэдээр чадварлаг аавын хүү, ээжийн охин дуусчихаж байгаа биш ямар. Мөн энэ ажил хаялтыг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй. Нэг өглөө л нийслэлийн нийтийн тээврийг байгууллага, албан хаагчидтай нь тэтгэж тэжээж буй иргэд нь шуурганд уруудсан мал шиг бөөн бөөнөөрөө алхаад, эрэлд хатсан амьтан шиг энэ тэндээс юу болсныг асууж сураглаж амьдарна гэж юу байсан юм бэ? Хүн бүхэнд мэдээлэл авах эрх бий. Нийтийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага ялангуяа нийтийн тээвэр, цахилгаан, дулаан,ус түгээгч байгууллагууд маш өндөр нийгмийн хариуцлагатай байх ёстой. Зүгээр л нэг найз залуудаа туниж буй охин аятай нэг өглөө л би хаялаа гэж болмооргүй юм. Гансүхийн хэргийг хичнээн өдөр шууд нэвтрүүлээд болоод байсан юм бол энэ хэдэн байгууллагын хооронл болоод байгаа хэрүүлийг бас шууд нэвтрүүл л
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Irgen (103.229.120.129)
    Ene Uul darga mongoliin hamgiin yduu salbartaa genet shinechlel hiih neriidleer 3 hon solongos hun oruulj ireed salbaraa ter chigeer ni unagaj bgaa bdl etsest ni ene huitnii ulirald ard irged l hohirch bn tsaashlaad ene avtobusnii jolooch nar ugluunuus oroi hurtel ajil hiigeed bdg tsalin uguhgvi bl hen iim hund ajil hiihewdee bs joohon bodmoor ymaa
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Монгол (203.194.114.48)
    Шуналтай юмнуудыг зайлуулсан нь дээр . Цаг агаар муудахыг хvлээж байгаад биднийг хорлож байна. Олон хvvхэд сургууль цэцэрлэгээсээ хоцорч зарим даарч гэмтлээ. Муу хувалзнууд
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.2.229)
    Иргэдээ яаж шулж мөлжих аргаа олохдоо сайн дарга зохицуулалтаа сайн хий л дээ. Энэ хувийн нөхдүүдэд эрх, үүргийг нь тусгасан хууль журмаа гарга л даа. Санаа муутай гэдгийг нь ид хүйтнээр далимдуулж, жирийн иргэдийг хохироогоод байх даа яахав дээ.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Улсын автобус 4удаа ажил хаяж байхан хувийн автобуснууд бүх автобусаа гаргаж ажиллаж байсан. Хувийн автобус түүхэндээ 1 удаа ажил хаяж байгаа нь бүтэн 2 сар орлогын 50 нь алга болсноор 2сар цалингаа тавьсангүй ажилчингүй болж байна. Төрийн автобусаны ажилчдийг төрөөс цалинг нь өгчихнө автобусыг нь аваад өгчихнө НДШ татвар гэх бүх зүйлийг нь төрөөс гаргаад өгчихдөг тэгсэн хирнээ алдагдалтай ажилдаг. Саяны орж ирсэн урт автобусанд орлогыг хувиарлахдаа 1,6 дахин нэмэгдүүлснээр олгож байгаа нь бусад автобусны орлогыг шууд хулгайлсантай адил болсон.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zorgooroo (124.158.109.140)
    Bat vvl ju jm be. Hiicleliin 1 caj garyi xvnii xybiin amidraliig shiiddeg mashin dygaaraar ni jbyylaad bid eder bvr l mashinaa ynamaar b.na. zam tvgjrelee l zoxitsyyl. Baitlaa ger bvliin bvxii l acyydald oroltsoch canaatai.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Болд (112.72.13.62)
    Төрийн хямрал энэ шүү дээ
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (103.194.176.4)
    Zabaan yum nuud haa saigyi bvnaa
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.70.45.237)
    Tiim shuu dee. Arai denduu bnaa. Ogloo ter huitend hoorhii jaahan huuhduud, oyutnuud hicheeleesee bugd l hotsorloo. Manai Urgah Naran chiglel bol bur asuudaltai bnaa. 4 avtobus yavj bgaa yum blee, 7 avtobus yavj bsan chini 3 ni evdersen genee. Uuniig hurdan shiideh heregtei tegeed damjij suuhyn toloo 30-40 minut avtobus huleej bna shuu dee.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Хувийн компаниудыг зогсоо. Улсын компаниудад эрхийг нь өгөх хэрэгтэй. Даварсан тэнэгүүд вэ.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (58.232.202.212)
    Belen mungu orj irehgui.hool und tamhi taria geed heregleeenii munggui balarch bgaaa bhaaa.samart kart bol heregtei.harin orlogo bulaaldaj davhardaj yavdag chigleluudiig zohitsuulmaar.bus nii toog ni ch gesen hasuul taarna
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зоятн (112.72.13.223)
    Цалингаас гадуурх орлого бхгуй болоод балаля бгаа юм бна даа
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Ер нь хувийн тээврийнхэн бүүр даварсан юм
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (58.232.202.212)
    Batuuliin sanaa zuv.smart kart heregtei
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Хуучнаараа явсан нь дээр юм билээ. Үүл монголыг нийтийн тээврийн салбарыг самарч дууслаа.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (180.149.78.27)
    Er ni gants neg hvnees bolj bgaa
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.61.97.16)
    Бат-үүлийн буруу
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.162)
    huviin companiudiig niitiin teevrees has. Ted het ih ashgiin tuluu yavj bna.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
    • bi
      Bugdiig n halaad shineer ajilgui bga irgediig ajild ab uchnuun tsalin abchih.d golj bga humuus gudmandaa chuluu ushigluud yabj bai malnuud udurtuu humsaldag mungu n baihgui bolood l ulairch baihgui yu
      2015 оны 10 сарын 07
    • Зочин
      Unen shuu.
      2015 оны 10 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 33 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    1 цаг 39 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 26 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    11 цаг 39 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    11 цаг 48 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 10 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 10 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК