Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Булгантамир: Замын компаниуд хэдэн км зам барьж байгаа нь чухал би

2015-10-07
0
ЖИРГЭХ

        Манай сурвалжлах баг аймаг орон нутгуудын шилдэг татвар төлөгчидтэй уулзаж, туршлага зорилгоос нь олон нийттэй хуваалцаж байгаа билээ. Бусдаас бурууг, бас харыг харахаас илүүтэй ололт амжилттай талыг нь олж харах зорилготой орон нутгаас хийж буй цуврал сурвалжлагаа энэ удаад Сэлэнгэ аймгаас бэлтгэн хүргэж байна.

Ингээд татвар төлөлтөөрөө тэргүүлж, хийсэн ажил, ололт амжилтаараа аймаг орон нутагтаа үнэлэгдсэн  “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иар зочиллоо. Уг компани өдгөө   65 ажилчин, 43 техник тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус компанийн ажилчдын туйлын зорилго бол өөрсдийн барьсан замаас шалтгаалах хүндрэл гарахгүй байх явдал. Түүнээс биш энд, тэнд олон тооны зам барьж, ашиг хонжоо  харахдаа гол нь биш гэдэг нь манай сурвалжлах багийнханд  мэдрэгдэж байсныг энд дуулгах нь зүйтэй биз ээ. Дашрамд хэлэхэд, уг компани засвар арчлалтын компаниудаас Монгол Улсдаа нэгдүгээр байр эзэлдэг төдийгүй  “Алтангадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонтой олон арван  ажилчинтай гэдгээрээ онцлог аж.  


 Ингээд  аймагтаа тэргүүлэх “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн захирал Т.Булгантамираас зарим зүйлийг тодрууллаа.


-Хаана харьяалагдах, аль бүсийн замд засвар, арчилгаа хийдэг вэ?
-Манай төрийн өмчит хувьцаат компани Дархан-Алтанбулаг, Алтанбулаг-Сүхбаатар хот хүртэлх хайрган замын засвар арчлалтын ажлыг хариуцан хийдэг. Хамт олон маань ажил мэргэжилдээ мэргэшсэн хүмүүс. Аль ч үед хийх ёстой ажлаа чанартай, сайн хийдэг. Мөн татвараа цаг хугацаанд нь хийдэг хамт олон. 


Бид 2014 онд  2.3 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Оршин суугчдын тав тухтай байдлыг хангах чиглэлээр нийтийн эзэмшлийн зогсоолын ажлууд хийгдсэн.


Бидний хувьд Дархан, Сүхбаатарын зам аюулгүй, эвдрэл гэмтэлгүй байна гэдэг бидэнд томоохон бүтээн байгууалт болж байдаг. Хүмүүс тэдэн км зам барьсан гэж ярьдаг. Харин бидний хувьд засварын арчлалт сайн байж гэмээнэ нутгийнхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, бүтээн байгуулалт юм.


-Хийсэн замуудын чинь насжилт хэр байна?
-Манай асфальтин зам насжилт өндөртэй. Замаа бид нүхгүй байлгах зорилт тавьж ажилладаг. Зассан замдаа хоёр жилийн баталгаа өгдөг. Ажилчид маань өвлийн нөхцөлд шуурхай байдалд ажилладаг. Тухайлбал, шөнө орсон цасны улмаас хальтиргаа гулгаа үүсч хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөхөөс сэргийлж цас, хальтиргааг засаж ажилладаг.


Ер нь зам засвар арчлалтын компанийн үндсэн үүрэг бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замаас шалтгаалах осол аваар гарахгүй л байх ёстой. Тиймээс үүргээ ухамсарлан ажиллаж чаддаг манай компани Монгол Улсдаа дээгүүрт ордог гэж боддог.

 

-Тулгамдаж буй асуудлууд бий юу?
-Бид ТӨХ-ноос жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг авдаг. Тухайлбал, энэ жил 1.7 сая төгрөгний ажил хийх ёстой. Харин Зам тээврийн яамнаас засвар арчлалтын 954 сая төгрөгний ажил хийхийг үүрэгдсэн байгаа. Гэтэл энэ бүхнээс гадна 800 орчим сая төгрөгний ажил тендерт орж хийх ёстой байдгаас болж багагүй хүндрэл учирдаг. Гэхдээ бид чадлынхаа хэрээр хийдэг. Хийгээд сурчихсан туршлагатай хүмүүс ч бий.


 Гэхдээ засвар арчлалтын компаниуд мөнгөнд бус зөвхөн замынхаа засвар, нүх сүвэнд анхаарах чухал. Гэтэл бид аймаг, улсын хэмжээнд хаана тендер зарлагдаж байна тэр болгонд оролцоод явж байна.


-Хамгийн сүүлд тендерээр ямар ажил авав?
-2015 онд Дархан-Уул аймагт 504 сая төгрөгний тендерийн ажилд оролцож 917м асфальтин хучилттай замыг 21 хоногт барьж хүлээлгэж өгсөн.  Өмнө нь тендерт оролцоод ялагдаж байсан ч энэ удаад чанарын маш сайн үзүүлэлттэй замыг богино хугацаанд хүлээлгэж өглөө. 


-Төр засаг хийгээд холбогдох удирдах яамдуудаас ямар дэмжлэг авахыг хүсч байна?
-Дахин боловсруулах буюу бидний хэлж заншсанаар резаклийн машин замын компаниудад хэрэгтэй гэж бодож байна. Хуучин асфальтийг нь бутлаад цементээ холиод шинээр дэвсдэг ажил байдаг.  Тэгвэл энэ машиныг хэрэглэснээр маш их материал, цаг зав хэмнэсэн, маш чанартай болдог  юм байна гэдгийг ойлгосон. Өнгөрсөн сар Дарханы замын ажилд резаклийн машин хэрэглэж, маш сайн зам болдог гэдгийг нүдээрээ харж мэдэрлээ. Тэгэхээр замын компаниудад, тэр дундаа төрийн өмчит манайх шиг компанид энэ машиныг авахад харьяа яам, аймаг сумаас тусламж үзүүлвэл ажлын бүтээмж харьцангуй сайжирч, бидний ачаалал ч багасаж болох юм.


Би автозамын чиглэлээр 28 жил тасралтгүй ажиллаж байгаа хүн. Гэтэл өнөөдрийг болтол ийм сайн тоног төхөөрөмж харж байсангүй. Хуучин асфальтийг нь бутлаад, дахин боловсруулж хэрэглэнэ гэдэг ололттой. Бид гар аргаар зам хийхдээ хуучин асфальтийг нь хуулж хогийн цэг дээр аваачиж хаяж, тухайн газраа хайрга шороо нэмж, индүүдэх гээд олон ажилбар хийдэг. Тэгэхээр ийм төрлийн шинэ тоног төхөөрөмжийн хэрэгцээ зайлшгүй хэрэгтэй байна. Эл машины үнэ 1.4 тэрбум төгрөг юм билээ. Тэгэхээр бид тодорхой дэмжлэггүйгээр авах боломжгүй. 


Ядахдаа энэ машиныг таван аймгийн дунд нэгийг аваад өгчихөд Монголын ард түмэн маш сайхан замаар яваад байх боломжтой болох байх. 


-Замын компаниудын хувьд ачаалалтай ажиллах үе байдаг бол сул зогсох тохиолдол ч гардаг байх?
-Манай ажиллагсдын хувьд дунджаар 450-800 орчим цалин авдаг. Энэ жил бага зэрэг хүндрэлтэй байна. Учир нь ямар ч урьдчилгаа, хийгдсэн ажил байхгүй, өвлийн засварын ажлуудын маань хөрөнгө оруулалт санхүүжилт хийгдэхгүй байсаар 4-6 сард сул зогссон. Харин зуны саруудад маш их шахаж ажилсан. 24 цагаар ээлжилж хүртэл ажилалаа. Ийн ажилласны дүнд энэ жилийнхээ ажлын ард гарч байна. Өвлийн засварын ажилдаа бэлэн байдалтай байна.


Алтанбулаг Улаанбаатарын замын хэсэгчилсэн шинэчлэл засварын ажил 1999 онд хийгдсэн. Үүнээс хойш өнгөрсөн жил Дархан Улаанбаатар хоёрын хооронд 10 км-ын зам л хийгдсэн байгаа.  Уг нь бага багаар нь, жил жилд шинэчлээд явдаг бол Дархан, Сэлэнгийн зам эргээд цоо шинэ болох өндөр магадлалтай.


-Түүхийн эдээ өөрсдөө хийх боломж бололцоо бий юу?
-Дандаа тендерээр түүхий эдээ авдаг.


“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК 1933 онд анх байгуулагдсан. 2013 онд уг компани 80 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Тэгэхээр Монголын автозам арчлалтын ууган компаниудын нэг болж байгаа.
 Тиймээс ахмад ажилчидтайгаа уулзаж зөвлөгөө авч, туршлага солилцдог юм байна. Цаашлаад компанийн удирдлагын зүгээс ажилчдынхаа тав тухы хангах үүднээс хуучин байраа нөөц бололцоогоороо засварлаж, спорт, хурлын заал, амралтын өрөө зэргийг тохижуулах гэж байгаа аж.


Д.Ундрах\24tsag.mn\

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (103.26.194.38)
    Darxan selengiin Zam unexr sain zam. Ng ch udaa Ewdreltei Zam bgg xarj bsangui. Mundag xamt olon shuu
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.195)
    Юу хуцаад бгаа юм архичин минь. Нутаг орны авгай хүүхнүүд чиний үр төлөөр дүүрлээ. Муу шалиг амьтан.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 33 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    1 цаг 39 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 26 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    11 цаг 39 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    11 цаг 48 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 10 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 10 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК