Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Оргил:Сүхтбаатар хотод халаалтгүй өвөлждөг орон сууцнууд олон байсан

2015-10-07
0
ЖИРГЭХ

Манай сурвалжлах баг 21 аймгийн бүтээн байгуулалт болоод түүнд хувь нэмрээ оруулагч шилдэг татвар төлөгчдийг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Сэлэнгэ аймгийн топ татвар төлөгч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ыг онцолж байна.

Тус компани нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотыг дулаанаар 100 хувь хангадаг орон нутгийн өмчит томоохон аж ахуйн нэгж  юм. Жилд дунджаар улс, орон нутгийн төсөвт 200-400 орчим сая төгрөгийн татвар төлдөг байна. Тэр ч утгаараа орон нутгийн шилдэг татвар төлөгчөөр гурван жилд дараалан шалгарч “Шилдэг татвар төлөгч”-ийн “Хөх дэвтэр”-ийн эзэн болжээ. Ингээд тус компанийн захирал Ш.Оргилтой ярилцсанаа хүргэе.

- Компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу? 

- Манай “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮ газар нь Сэлэнгэ аймгийн хоёр дахь дулааны станц юм. 1990 оноос Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болж аймгийнхаа бүх халаалтыг явуулдаг байсан. Улмаар 2000 онд Сүхбаатар хотын дулаан түгээх, дамжуулах, үйлдвэрлэх гэсэн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, цахилгаан дулаан бус зөвхөн дулааныг үйлдвэрлэдэг болсон.

130 ажилчинтай аймгийн төвдөө томоохон аж ахуй нэгж байгууллага юм.

 

- Улс болон аймгийн зүгээс  үйл ажиллагаанд  тань  бодитой тусламж үзүүлж чаддаж байна уу?

- Орон нутгийн өмчит газар гэдэг утгаараа улс болоод аймгийн төсвөөс тусламж үзүүлдэг. Улс болоод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар манай зуух, шугам шинэчлэгдсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд 6 тэрбум төгрөгийн шинэчлэлт явагдсан. Улс, аймгаас дэмжиж өгч байгаа нь бидний ажилд маш том нэмэр болж байгаа.

 

- Дулааны цахилгаан станцууд зарим тохиолдолд  алдагдалтай ажиллах  нь их. Танай байгууллагын хувьд? 

- Манайх зардлаасаа илүү гарч чадахгүй алдагдалтай ажиллаж байгаа. Аль болох өөрсдөө аж ахуйн тооцоот гэдэг утгаараа Сүхбаатар хотынхоо дулааныг тасалдалгүй, найдвартай, тав тухтай хангахыг зорьдог. Нэгдсэн үйлдвэр байхаа болиод дангаараа Сүхбаатар хотын дулааны станц гэдэг болсноос хойш алдагдалтай ажиллаж байгаа гэж хэлж болно. Дулаан цахилгааныг хосолж үйлдвэрлэдэггүй учир нүүрс, ус, шатахуунаа гаднаас нийлүүлж авах шаардлагатай болдог. Үүнийгээ хэрэглэгчдийг дулаан байлгах үүднээс халааж гаргадаг.

 

Гэтэл өнөөдөр түүхий эдийн үнэ өсөлттэй, дулааны үнэ нэмэгдэхгүй байгаа нь зарлага гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашлаад манай хэрэглэгчид Дархан, Эрдэнэт, Улаанбаатартай манайхыг харьцуулдаг. Тэд эрчим хүчний үйлдвэртэй тул түүхий эдээ дотооддоо бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр газруудтай харьцуулж дулааны үнэ өндөр байна гэх зүйл ярьдаг. Тэгвэл манайх ийм биш ээ. Харин орон нутаг хийгээд улсаас дэмжээд Сэлэнгэ аймаг ядаж Сүхбаатар хотынхоо хэмжээнд дулаанаар хангачихдаг цахилгаан дулааныг хосолдог ТЭЦ болчихвол энэ бүх алдагдал, иргэдийн бухимдал арилна. ТЭЦ-тэй дан ганц дулааны станц хоёрыг харьцуулашгүй юм.

 

Сонирхуулахад, зун боллоо гэхэд манай аймаг хэрэглээний халуун ус байхгүй байсан. Тэгвэл  4 жилийн өмнө  бид өөрсдөө санаачилж зуух тавьж зөвхөн төвлөрсөн орон сууцанд ажлын таван өдөр хэрэглээний халуун ус тавьдаг болсон. Гэхдээ хэрэглээний халуун усыг өдөр бүр 24 цагаар авдаг байх  хэрэгтэй байна.

 

Одоо манайх 1200 гаруй айл өрх, 300-гаад аж ахуй нэгж, мөн аймгийн төвийн төрийн байгууллагуудын дулааныг хангаж байгаа.

- Хүчин чадлын хувьд?

- Анх 40 мвт-ын дулаан гаргах чадалтай байсан. Үүнээс хойш тоног төхөөрөмж ч хуучирчээ. Одоо бол анх суурилагдсан хүчин чадлынхаа 60 хувьд л хүрч ажиллах болсон. Одоогоор дөрвөн зуухтай.

 

- Хаягдал үнс ашигладаг уу?

- Тоосгоны үйлдвэр, хувь хүмүүс, замын компаниуд манайхаас үнс авдаг. Түүнээс биш бид бизнесийн чиглэлээр ашиглах боломж байдаггүй. Иргэд үнс авч хашааныхаа нүх сүвийг бөглөх сонирхолтой байдаг.  Тэдгээр хүмүүст мөн үнсээ өгдөг.

 

- Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

- Нүүрс, усаа гаднаас авдаг. Тухайлбал, Шарын гол, Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайгаас нүүрсээ авдаг. Мөн усаа Сэлэнгийн компаниас гэрээлэн авдаг. Манайх эрчим хүчний үйлдвэр биш тул түүхий эдээ авч, дулаан өгдөг 7 сарын хугацаанд 32 мянган нүүрс ашигладаг.

- Нийгмийн хариуцлага, татвар төлөлтийн тухайд?

- Нийгмийн хариуцлага гэдэг үүднээс спорт, урлагийн хэмжээнд чадлаараа оролцож, идэвхтэй байдаг. 2012 оноос хойш гурван жил дараалж шилдэг татвар төлөгч болсон. Үүний үндсэн дээр татварын байгууллагын дээд шагнал болох “Хөх дэвтэр” шагналыг авсан байгаа.  2012 онд 200 сая, 2013 онд 276.8 сая, 2014 онд 414.8 сая төгрөгийг татварт төлсөн.

 

- Цаашдын зорилго, зорилт?

- Аж ахуйн аргаар хямд нүүрсээ авч дулаанаа хангаад ашигтай ажиллахыг зорьж ажиллаж байна. Ерөнхийдөө Сүхбаатар хотоо дулаанаар найдвартай хангах бол туйлын зорилт. Манай Сүхтбаатар хотод халаалтгүй өвөлждөг орон сууцнууд олон байсан. Харин бидний зүгээс ажлын бүтээмж, амьдрах нөхцлийг нь сайжруулахыг зорьж ажилласнаар өнөөдөр нэг ч халаалтгүй байр байхгүй болсон байна.

Бид үүнийгээ цаашдаа улам бататгаж ТЭЦ-тэй болох асуудлыг хүчтэй тавьж ажиллаж байна.

 

- Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна?

- Хүнд алдагдалтай ажиллаж байгаа хэдий ч гэр хороололд ажилладаг ажилчдадаа нэг удаад нэг тонн нүүрс үнэгүй өгдөг.

Сар болгон хоолны мөнгө ажилчдадаа өгдөг. Өнөөдөр манай ажилчид 1000 төгрөгөөр нэгдүгээр, хоёрдугаар хоолоо сэтгэл ханамжаар дүүрэн идчихэж байна. Харин орон сууцанд амьдардаг ажилчдынхаа халаалтын мөнгөнд хөнгөлөлт, урамшуулал олгодог.  Аль болох халаалтын мөнгийг чөлөөлж ажилдаа ирэхдээ сэтгэл хангалуун байх талаас нь анхаардаг.

Дашрамд хэлэхэд, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь гол түүхий эд болох нүүрсээ Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайгаас авдаг тул дулааны үнэ харьцангуй өндөр байдаг аж. Мөн гэрээлэн усаа гаднаас авдаг нь эрчим хүч ашиглалтын үнэд нөлөөлдөг байна. Гэхдээ цахилгаан, дулааныг хосолж түгээдэг болчихвол аймгийн хэмжээнд 100 хувь алдал, чирэгдэлгүй ажиллаж чадна гэж тус газрын дарга Ш.Оргил ярилцлагын үеэр дурдсан юм.

 

Д.Ундрах \24tsag.mn\

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.11.94)
    Ajiliin amjilt hvse.tanai baiguullagt.saihan hamt olno bna.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Р.Сүхмягмар Зүүнхараа хот (27.123.214.114)
    Сайхан хамт олон байна. Залуу хүн гэхэд их зүтгэл гарган ажиллаж байгаа юм байна. ТЭЦ болох ёстой энэ бол алдагдалгүй ажиллах нэг гарц. Зөв санаа байна. Амжилт хүсье Оргил оо.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 32 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    1 цаг 39 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 25 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    11 цаг 38 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    11 цаг 47 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 10 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 10 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК