Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын хуучин орон сууцнуудыг Новосибирскийн барилгачид засна

2015-10-08
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Новосибирск хотын Захирагч А.Е.Локотийн урилгаар  энэ сарын 5-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр хотын дарга хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т гарын үсэг зурсан бөгөөд  Улаанбаатар Новосибирск хотууд хотууд ах дүү хот боллоо.


Улаанбаатар хотын зүгээс  нийслэл дэх  хуучин, оросуудын барьсан барилгуудыг сэргээн засварлах, гэр хорооллыг төвлөрсөн бус дулаанаар хангах,  мах, сүү, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр тодорхой төслүүдэд  хамтран ажиллах санал тавьсан.  Новосибирск хотын дарга Анатолий Локоть “Хамтран ажиллах тодорхой төслүүдтэй ирсэнд баярлаж байна. Одоо ажил хэрэг болгох л чухал. Тиймээс тодорхой байгаа төслүүд дээр ажлын хэсэг байгуулан шууд ажилдаа оръё” гэсэн юм.


Улаанбаатар хотын зүгээс бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжих, тэднээр дамжуулан эдийн засгийн шинэ боломжуудыг нээх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий  “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2015” бизнес форумыг Новосибирск хоттой хамтран зохион байгууллаа. Форумд манай талаас 12 аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, барилга, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын  салбарт хамтран ажиллахаар нийт найман “Санамж бичиг”-т гарын үсэг  зурав.


Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Новосибирск хотын Эрчим хүчний хорооны дарга М.А. Грехов нар “Улаанбаатар хотын хуучин орон сууцны хорооллын байрнуудын гадна дулаалга, цахилгаан шатыг шинэчлэн солих ажлыг хийж гүйцэтгэх тухай” санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хуучин ЗХУ-ын үед Улаанбаатар хотод баригдсан тав, ес, арванхоёр давхар 1700 угсармал  барилгыг сэргээн засварлах ажлыг Новосибирскийн барилгачид эхлүүлэхээр боллоо. Ашиглалтын хугацаа нь дуусч, их засвар хийх шаардлагатай дээрх байруудыг засварлах хөрөнгө Новосибирскийн талаас гарах бөгөөд талууд ОХУ-ын  ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад айлчлахдаа үзэглэсэн “Стратегийн баримт бичиг”-ийн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Тус форумд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Нарантуяа “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, төсөл хөтөлбөрүүд”, нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, төслүүд” сэдвээр тус тус танилцуулга хийлээ. Тус форумд оролцсон Новосибирскийн бизнес эрхлэгчид тодорхой төслүүдэд хамтран ажиллах, өөрсдийн хөрөнгөөр эхний загвар ажлуудыг гүйцэтгэхээ илэрхийлсэн нь форум хэр үр дүнтэй, ажил хэрэгч, эрэлт хэрэгцээтэй байсныг тодорхойлсон яюдал боллоо.


Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд, Новосибирск хоттой Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамж,  хуучин барилгын шинэчлэлээс гадна шинжлэх ухаан, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар онцгой байр суурьтай байв. Тэрээр Сибирийн ХАА-н академи-д зочлохдоо нийслэлд  “Мал эмнэлэгийн төв” барьж, хойд хөршид мах экспортлох хүсэлтэй байгаа илэрхийлсэн юм. Үүний хариуд тус академийн захирал А.С.Донченко “Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа байртай байна. Тай нарт бидний туслалцаа хэрэгтэй байгаа бол бидэнд бас та нараас хүсэх юм байгаа. Тийм хатуу ширүүн нөхцөлд тийм бага хоол идээд бах, сүү өгдөг танай малын үүлдэр угсааг бид судлах сонирхолтой байна. Ялангуяа сарлаг, хайнагийг их сонирхож байгаа” гэсэн юм.


Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн ОХУ-ын Новосибирск хотод хийсэн албан айлчлал маш ажилч хэрэгч байдалд өндөр үр дүнтэй боллоо гэж талууд дүгнэлээ.


Новосибирск бол Монголчуудтай уламжлалт сайн хөршийн  харилцаатай, цаг агаарын хувьд ижил төстэй, Сибирийн бүсийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, тээвэр ложистикийн зангилаа хот юм. Тус хот газарзүйн байрлалын хувьд ОХУ-ын төв хэсэгт 503,1 кмкв талбайг эзлэн оршдог 1 300 000 хүн амтай, улсдаа газар нутгийн болон хүн амын тоогоороо эхний гуравт ордог том хот юм. Новосибирск хотод шинжлэх ухааны судалгааны, зохион бүтээх технологи болон төслийн хүрээлэнгүүдээс бүрдсэн  ОХУ-ны ШУА-ийн 3 тусгай салбар нь байдаг юм байна.


Айлчлалынхаа үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бат-Үүл Новосибирск хотын  Новосибирск хотын Депутатуудын зөвлөлийн дарга Д.В.Асанцевтэй уулзаж НИТХ-ын даргын мэндчилгээ, урилгыг дамжууллаа. Тэрээр урилгыг талархан хүлээж авсан бөгөөд Улаанбаатар хоттой бодлогын түвшинд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Ноён  Д.В.Асанцев 1968 онд төрсөн бөгөөд  Монгол Улсад цэргийн алба хаасан талаараа бахархан ярсан юм.


Засаг даргын айлчлалын хүрээнд Новосибирск Улаанбаатар хотуудын уламжлалт найрсаг хөршийн харилцаа “Ах дүү хот”-ын харилцаагаар солигдож, талууд харилцан “Төлөөлөгчийн газар”-аа нээх, бүх салбарт тодорхой төслүүд дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. Новосибирск хотын дарга ноён А.Е.Локотийн хэлсэнчлэн яриа хэлэлцээрээ цаг алдалгүй ажил хэрэг болгохыг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгаланд даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • gadna,dotorgui shinechleesei gej husye (122.201.22.182)
    gadna dotnogui l goe bolgoosoi bilee.1-r surguuliin urdah heden bair gadna talaasaa hachin goe shine bair shig bolson bsan,getel ortsoor ni orood l TAS aimshigtsi balgas bn le sh de
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.22.182)
    3,4r horoolliig shinechleesei,uul ni mash goe horoolol l shu de.90-eed oniihond ene haivd bair avsan,solongos yavsan hun bol unendee 0D blaa gej..
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.35.214)
    муусайн оросууд коммунистууд гээд солиороод байсан уучлалт гуйж баахан мөргөх хэрэгтэйшд өгөр толгойт өвгөөн? лениний хөшөөг буцааж тавь өмхий күүр ээ?
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Г (122.201.24.142)
    еерсдее яагаад чаддаггуй билээ!?!?!?!?!?!? Салгатолгойтоо
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 32 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    1 цаг 39 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 25 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    11 цаг 38 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    11 цаг 47 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 10 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 10 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК