Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дарамт, шахалт үзүүлж буй автобус компаниудын гэрээг цуцална

2015-10-08
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар нийслэлийн удирдлагууд нийслэлийн Тээврийн газар, НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлэл авч, нэгдсэн шийдэлд хүрлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдааны эхэнд “Бид олон  жил үргэлжилсэн нийтийн тээврийн хүн ачдаг үйлчилгээг иргэндээ хүрдэг, тэдэнд үйлчилдэг болгох гэж сүүлийн 2 жил хичээж байна. Тиймдээ  ч иргэдээс хамгийн их гомдолдог нийтийн тээврийн маршрутыг шинэчилж гэр хорооллын алслагдсан хороонд чиглэл нэмж, давхардсан чиглэлүүдийг цэгцэлсэн. Манай иргэд шинэчилсэн маршрутад эхэндээ жаахан будилж байсан ч одоо бол ямар ч асуудалгүй байгаа.Харин смарт картны хувьд нэг талаараа соёлтой үйлчилгээ нөгөө талаараа автобусны компаниудад иргэдэд хэрхэн үйлчилснээс шалтгаалж нөхөх олговор тооцох зөв механизмд шилжсэн юм. Өмнө нь иргэдэд хэрхэн үйлчилснээс үл хамаарч нөхөх олговрыг олгодог байсан. Өөрөөр хэлбэл нийслэл жилд шууд л 53 тэрбум төгрөгийг автобусны компаниудад олгочихдог байсан юм. Харин одоо шууд биш оюутан, ахмадууд, иргэдэд карт олгож, цэнэглэж орлогоо тооцдог болж байна. Бид нийтийн тээврийн шинэчлэлт цагаа олсон, мах ачдаг биш иргэдэд үйлчилдэг нийтийн тээвэртэй болсон гэж үзэж байгаа” гэж хэллээ.


Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар автобусны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзжээ. Тус уулзалтаар гэрээний дагуу 8, 9 дүгээр сарын нөхөх олговрын 80 хувийг нийслэлээс хугацаа алдалгүй шийдвэрлэнэ. Харин гол асуудал гээд байгаа автобусны нэг цагийн үнийн тарифийг судлаад нэгдсэн дүн гаргана гэж талууд харилцан тохиролцжээ. Уг тохиролцооны дагуу нийслэлийн Тээврийн газраас мягмар гарагт нэхэмжлэл ирүүлж, нийслэлийн Санхүү төрийн сангаас лхагва гарагт 8, 9 дүгээр сарын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд тохиролцсоноосоо буцаж лхагва гараг /10.07/ түр зогсолт хийжээ.


Автобусны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд ямар шаардлага тавьж, зогсолт хийж байгаа талаар Нийслэлийн Тээврийн газраас тодруулахад тус газрын дарга Ч.Энхбат “Хамгийн гол асуудал нь автобусны нэг цагийн тарифын үнийг тодорхой болгож, нөхөх олговроо тооц гэсэн шаардлага тавьж байгаа” гэлээ. Нэг цагийн тарифийн үнэд нийслэлийн Тээврийн газар болон Санхүү төрийн сангийн хэлтэс зөрүүтэй ойлголттой байгаа гэдгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ. Мөн нэг цагийн үнийн тарифыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэдэг гэлээ.


Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Хотын энэ том аж ахуйг хувийн компаниудаас болж ингэж зогсоож болохгүй. Энэ нь иргэдэд маш хүндрэлтэй тусч байгаа. Нөхөх олговрыг шийдсээр байхад шалтаг гаргаж дарамтлах асуудал байж болохгүй. Энэ нь удаа дараа давтагдана. Бид үнэхээр яаралтай шийдэх шаардлагатай гэвэл НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлуулахад бэлэн байна. Гэтэл нэг цагийн үнийн тарифыг тогтоосны дараа нөхөх олговрын зөрүү гээд дахиж мөнгө нэхээд ажлаа хаявал яах уу. Тиймээс эдгээр компаниудын үйл ажиллагааг шалгах хэрэгтэй. Хот үүргээ хангалттай биелүүлж байна. Харин тэд удаа дараа дарамталж байна” гэсэн юм.


Харин нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Би 8 дугаар сарын 15-ны өдөр автобусны нэг цагийн үнийн тарифын судалгаа, тооцоог өгөхийг хүссэн. Тэд юу ч өгөөгүй. Тиймээс бид тайланг үндэслэж тооцоод нэг цагийн тарифийг 30516 төгрөг гэсэн үнэ гаргасан. Харин нийслэлийн Тээврийн газраас 34334 төгрөг гэсэн үнэ гаргаж байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж, ярилцаж, судлаад шийдэж болно. Үүнд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ аж ахуйн нэгжүүд байнга шахуу ийм дарамт үүсгэж, шахалт үзүүлдэгээ болих хэрэгтэй. Тэд гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээхгүй байна шүү дээ. Тиймээс энэ үйл ажиллагааг зохион байгуулаад байгаа компаниудтай хамтран ажиллах гэрээгээ цуцалж, өөр аж ахуйн нэгжийг ажиллуулах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.


Өмнө нь үйлчилгээ үзүүлж буй автобусны компаниудад 51 тэрбумыг билетний борлуулалт, 53 тэрбум төгрөгийг шууд нөхөх олговроор олгож байсан бөгөөд энэ нь жилд 104 тэрбум төгрөг болно. Харин шинэчилсэн системээр 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 124 тэрбум болж өссөн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.


Тус асуудлыг хэлэлцээд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас дараахь үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.


-Харилцан тохиролцсоноосоо ухарч шалтгаангүй ажил зогсолт хийж иргэдэд хүндрэл учруулсан автобусны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хамтын ажиллагааны гэрээг хэрхэн биелүүлж байгаа талаар дүгнэлт гаргах.
-Шаардлага гэж үзэж буй автобусны нэг цагийн үнийн тарифыг холбогдох албаныхан хугацаа алдалгүй судалж, тогтоон ирэх даваа гарагт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.


Нийслэлийн удирдлагууд “Бид иргэдийнхээ талд зогсох уу, дарамтлагч компанийн талд зогсох уу” гэсэн байдалд орж байна. Ямар ч үед бид иргэдийнхээ талд орно. Хот үүргээ хангалттай биелүүлж шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлж байгаа бол дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэдгийг хуралдааны төгсгөлд мэдэгдсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • zochin (37.220.133.161)
    Mash zub. Duraaraa durgihad bas hyazgaar baih heregtei.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.131.239.130)
    БММЗ-3,4 ХОроолол гэсэн ганц чиглэлд дотроо ямар ч хүнгүй шахам автобуснууд буудал дээр ар араасаа ойрхон ойрхон их ирэх юм аа.10 минутын дотор 3,4 автобус ирж байна
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.123.59)
    hamtarch ajillana gechiheed ergeed daramtlaad baival bolison n deer dee. hotiin zahirgaanii dotor idej uugaad targalaad baigaa n hen be.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хувийн хэвшлийг нийтийн тээврээс зайлуулах хэрэгтэй. Тэгж байж энэ ажил чинь жигдэрнэ. Ямар нэг хөнгөлөлтгүйгээр хөгшин залуугүй, хүүхэд шуудахгүй 300 төгрөгөөр зорчуулах хэрэгтэй.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • ард (103.10.21.107)
    төр эргүүлэх дэвшилт ажиллагааг зогсоох үүнийг хийхдээ хамгийн түгээмэл нэн хэрэгцээт аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж үйлчилгээг ажил хаях нэрээр зогсоож ард тумэнд ардчилал ийм байна гэж сурталчилах ком -ийн түгээмэл арга билээ хуучин ком-ууд бол ШУ -ны үндэслэлтэй муу харгис санаатай нөхдүүд шүү.бүх салбар комнистуудийн гарт байна энэ бол зөвхөн эхлэл ком -даас салцгаая мөрт нь ард түмэн хэлмэгдэж байна
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Наран (103.26.193.233)
    Естой зов хоер гараа оргоод дэмжиж байна ялангуяа тэнуун огоогийн эрхийг цуцлах хэрэгтэй ихээхэн хэмжээний монго хуурамчаар ашигласан нь яасан бэ энэ хунийг яагаад хамгаалаад байдаг юмбэ олон хувь хунийг хохироож орон гэргуй болгосон хун хэзээд л луйварчин хэвээр байдаг юм байна
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.33.48)
    тэр гранд лайн гэх хүүхдийнх нь циркийн урд талын компани автобус баазын газрыг аваад орон барилга барьж байна. энэ цагаан үст чөтгөрийг хэзээ баривчилж шалгах вэ?
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.123.234)
    Batuulee boliochee chi,Grand line gedg companiig shalgaachee chi, ichdeggui yum uuuuuuuuuuuu
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.123.234)
    Ta nar xuviin xevshiliig daramtlaxaa boli,Gantomor gegch uher tsarailsan novsh boliochee
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • ЗӨВЗӨВ (112.72.13.191)
    Зөвөө зөв ! Даруйхан гэрээгээ цуцал ! даварчихсан өөдгүй новшнуудыг
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.46.220)
    Kkk uzeed ugie gesen ch uur xxk bhgui bgaa heden xxk ga zohitsood yavj chadahgui bol an namiin hulgaich nar uursduu zailtsgaa. Avtobusiig jiriin zasvarchin ch zasaj chadahgui zahiin jolooch ch barij chadahgui deer ni mongold ajil hiideg hun gej alga bndaa
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • zochin (71.215.75.88)
    batuul solongosuudtai niileed hamag ideed baigaa odoo solongos kompand ajiliin uguh yum baidaa
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.28.165)
    ed nar dabarj bnaa oor zondoo kompaniud bnaa, gereegee tsutsalaad oor aj ahuin negjtei geree hii
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • х (112.72.13.192)
    Хотийн захиргаа дарамтлаад бгаа юм бишүү болилдоо Батүүлээ
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 33 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    1 цаг 40 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 27 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    11 цаг 39 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    11 цаг 49 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 11 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 11 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК