Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Олон ястаны өлгий нутаг Ховд хотод зочиллоо

2015-10-10
0
ЖИРГЭХ

        Олон ястаны өлгий нутаг болсон Ховд хотоос бид ээлжит мэдээ сурвалжлагаа хүргэж байна. Тус аймгийн хувьд ногоон хөгжлөөрөө бусад аймгаараа тэргүүлэхүйц гэдэг нь аймгийн төвийнхөө захаас л мэдэгдэж байв. Цаашлаад олон ястан үндэстний өлгий нутаг учир бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн хувьд ч чамгүй амжилттай яваа юм байна.

 

Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир: Шинэ Ховд хот 2016 оноос сүндэрлэж эхэлнэ

-Ховд хотын шинэ суурьшлын бүс байгуулагдаж байгаа юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Ховд аймаг цаашдаа тэлж хөгжинө. Ховд аймгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2030 хүртэл баталсан. Энэ төлөвлөгөөнд орон сууц, хаус хорооллоос бүрдсэн шинэ Ховд хотыг бий болгох талаар тусгагдсан. Энд гэр хороолол байхгүй. Цоо шинэ суурьшлын бүс гаргахаар төлөвлөөд ажиллаж байгаа. Цахилгааны под станц болоод дулааны станц маань шинэ суурьшлын бүсээ дагаад баригдсан. Мөн дулааны шугам сүлжээг шинэ суурьшлын бүсрүү оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт 2016 оноос явагдаж эхэлнэ. Хувийн хөрөнгө оруулалтаар иргэдийн дунд уралдаан шалгаруулалт буюу тендерийн журмаар газрыг нь олгох юм.  Урьдчилсан байдлаар 500 айлын хаус хорооллын зураг төсөл гарчихсан.


Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Нямтулга: Аймгийн хэмжээнд нийт 1171 айлын орон сууц ашиглагдаж байгаа

 

-Ховд аймгийн орон сууцжилтын талаар ерөнхий мэдээллийг өгөхгүй юу?
2012, 2013 оноос эхлээд Ховд аймагт орон сууцнууд маш их эрчимтэй баригдаж байна. 2013 онд 153 айлын орон сууц ашиглалтанд орсон бол 2014 онд 286 айлын орон сууц ашиглалтанд орсон байгаа. Энэ жил ашиглалтанд орохоор 673 айлын орон сууц төлөвлөгдөж байна.  Үүнээс  одоогоор 163 айлын орон сууц ашиглалтанд орчихсон байна.  Метр квадратын хувьд 1-1.2 сая байдаг. Орон сууцны боруулалт сайн байгаа.  Өнгөрсөн жил ТОСК-д хүсэлт тавьсаны үндсэн дээр  4.10 га газарт 480 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийгдсэн. Үүний дагуу ТОСК-аас эхний 120 айлын хоёр блок орон сууцыг ашиглалтанд оруулаад байна. Орон сууцнуудын инженерийн шугам сүлжээний хувьд орон нутгаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд өөрсдөө шугам сүлжээгээ тавьдаг. Ховд аймгийн хэмжээнд 1171 орон сууц ашиглагдаж байгаа гэсэн тооцоо бий. 
 

3 тэрбумаар боссон парк

 

ХАБ-ын инженер И.Нямдулам "Манай парк анх 2012 онд Засгийн газрын шугамаар дэмжигдэж үйл ажиллагаагаа эхэлсэн. Хоёр жил бүтээн байгуулалт хийгдээд одоогоор 12 тоглоом ажиллаж байгаа. Нийт 12 га газарт, 3 тэрбум төгрөгөөр паркаа босгоод байна.  Цаг агаарын нөхцөл, хүн амаасаа хамаарч гурван сарын хугацаанд л ажилладаг. Цаашид байнгын ажиллах төлөвлөгөөтэй. Парк маань багадаа 1000 хүн хүлээж авах хүчин чадалтай" гэх мэдээллийнг өглөө.

108 суврага, хоёр том дугантай Ховдын ганц хийд

 

 

"Гандан Пунцаг Чойлон" хийдийн хамба лам Г.Даваасамбуу ""Гандан Пунцаг Чойлон" хийдийн шавийг 2003 онд тавьж байсан. 2009 онд 108 суврагыг ашиглалтанд оруулсан.  Суврагын доор лам нарын орон сууц бий. Нийт 42 лам нар байрлах орон сууцтай. Орон сууц нь цэвэр бохиртоо холбогдсон, халуун устай байдаг.  2010 онд Чогчин болон Сахиусан дуган ашиглалтанд ороод 2010 оноос хойш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Эргэн тойрондоо 108 суврага, хүрдтэй. Хоёр том дугантай. 30 орчим ламтайгаагаас хурлын лам 11 байдаг бол бусад нь шавь хүүхдүүд.   Есөн сарын 1-нээс зарим хүүхэд хичээлдээ яваад зөвхөн амралтын өдрөөр номынхоо хуралд суудаг байгаа. Хийд маань жандиг буюу өглөгийн эздийн 1.6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан. Энэ сарын 29-нд хийд  байгуулагдсаны таван жилийн ой болно. Үүнийг угтаж 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээх төслийн үйл ажиллагааг явуулж байгаа.   Хийд маань сард таван их хурал хурдаг.  Хийдийн маань тухайд олон жилийн түүх уламжлалтай.  Цухас дурдвал, Ховд аймгийн Буянт голын хойно Шар сүм гэж байсан. Энэ нь 1776 оны түүхтэй. Энэ сүм маань сүсэгтнүүдээс холдоод байсан учир төврүүгээ ойртож баригдсан нь энэ. Манай сүмийн лам нар түүх соёл уламжлал, шашин номын талаар Ховд их сургууль лекц семмнар уншдаг" гэлээ.


Ховд аймагт  "Гандан Пунцаг Чойлон" гэх буддын  ганц хийд байдаг

 

100 мянган долларын жүдо бөхийн ордонтой болжээ

 

 Ховд аймгийн биеийн тамир спортын газрын дарга Б.Банзрагч "Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 100 мянган доллараар  Жүдо бөхийн ордонтой болж байна.  Сүүлийн үед манай Ховд аймагт жүдо, чөлөөт бөх харьцангуй сайн хөгжиж байгаа. Спортын есөн төрлөөр Спортын ордондоо секц, дугуйлан хичээллэдэг.  Өнгөрсөн 2015 он гэхэд манай Ховд аймаг спортын дөрвөн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан.  Тухайлбал, уулын улсын аварга шалгаруулах тэмцээн болж 300 гаруй уулчид, багш дасгалжуулагчид ирж Цамбагарав ууланд маань өрсөлдсөн. Үүний дараа холимог сурийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж хот, хөдөөнөөс 300 гаруй сурчид ирж оролцсон. Цаашлаад ахмадын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт болсон. Бид жүдо бөхийн ордон, бэлтгэлийн заалтай болсоныгоо тохиолдуулан жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд жүдо бөхийн секц дугуйланд 130 гаруй хүүхэд хичээллэж байна. Манай хичээллэгч хүүхдүүд сүүлийн жилүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээнээс жүдо бөхийн төрөлд байнга медаль авч байгаа. Хамгийн сүүлд л гэхэд  Хүүхдийн их наадамд жүдо бөхөөр нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан амжилттай явж байна" гэв.

Орос эмчийн удирдлагатай гурван гэр эмнэлэг өдгөө 90 жилийн түүхтэй томоохон эмнэлэг болжээ

 

Ховд дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох

Манай бүсийн оношлогоо, эмчилгээний төв бол анх 1925 онд Чандмань уул аймгийн эмнэлэг нэртэй баруун аймгуудыг хамарсан анхны эмнэлэг болж байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш эдүгээ 90 жилийн түүхийн ойгоо энэ жил тэмдэглээд байна.  Анх 15 ор, 12 орон тоотой орос эмчийн удирдлага дор 3 гэр эмнэлэг байгуулагдаж байсан бол өдгөө Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв болж үйл ажиллагаа маань өргөжин тэлсэн.  Бид үйлчлүүлэгчдэд ээлтэй орчинг бий болгохыг зорьж гаднах талбайгаа тохижуулсан.

Манай эмнэлгээр жилд 130 гаруй мянган хүн үзлэг оношлогоо хийлгэдэг. 12-13 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг. Зөвхөн аймгийнхаа төвийн 82 мянган хүнд үйлчлэхгүй. Бусад баруун бүсээс ирсэн хүмүүст үйлчилдэг.  Бүсийн төвийн 5-аас дээш хувьд харьяа аймгийн хүмүүс ирж үйлчлүүлж байвал үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Тэгэхээр манайх бүсийн төвийнхөө үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

 Эмнэлгийн техникүүдийн маань хувьд багагүй хоцрогдчихоод байгаа.  Белгийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баруун бүсийн төвийг бэхжүүлж чадваржуулна гэсэн төсөл бий. Гэвч энэ маань долоон жил хүлээлтийн байдалтай байна.  Эдийн засгийн тогтворгүй байдлаас болж хэрэгжиж эхлээгүй байна. Өргөтгөлийн шавийг Хятад улсын буцалтгүй тусламжаар тавиад байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн тусламжаар шороо бужигнасан талбай ийм болжээ

 

Ногоон хөгжлийн загвар аймаг Ховд

 


 

Байгаль орчин Аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүү "Ховд аймаг 2013 оноос ногоон хөгжлийн загвар аймаг болохоор шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой нэлээн их ажил хийж байгаа. Ногоон хөгжил гэдэг ёсзүйтэй холбоотой. Цоо шинэ ёс зүйгээр амьдрах аргазүйг хэлдэг.  Алхах гишгэх, үйлдэхээсээ эхлээд маш хөгжингүй болж байж ногоон хөгжилөө бүтээх юм. Өөрөөр хэлбэл, шинэ эрэнд амьдарч байгаагааг мэдэрч тэс өөрөөр амьдрах учиртай. Ховд аймгийн тухайд зөвхөн 2013 он гэхэд 100 га газар мод тарьж байсан. 2014 он гэхэд 30 га газар, 2015 он гэхэд дахин 100 орчин га газарт иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хамтраад мод тарих ажлыг хийж байна. 2013 онд л гэхэд манай аймаг 0.5 га газар зөвхөн цэцэгжүүлэлтийн ажлыг хийж байсан. 2014 онд 1 га, энэ онд 3 га газар болоод өссөн байна. Зөвхөн мод гэхэд 26 зүйлийн мод таригдаж байгаа бол талбайн цэцэг 90 гаруй төрлөөр таригдаж байгаа. Хавар бид цэцэгжүүлэлтийн ажил хийдэг бол намар цэцгийн үрээ тарих ажлыг  нийт иргэдээрээ эрчимтэй хийдэг " гэсэн юм.  


АЗДТГ-ын эдийн засаг, стратеги төлөвлөлт, автозам, тээврийн бодлого боловсруулах хариуцсан мэргэжилтэн С.Болдсайхан: ОХУ, Хятадын холбосон босоо тэнхлэгийн зам Ховдын хөгжилд өөрчлөлт оруулна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамын бүсийн хүрээнд Ховдоос Ярант чиглэлийн 430 км асфальтан зам, Ховдоос Баян-Өлгий чиглэлийн 189 км замын ажил явагдаж байна.  Ховдоос Ярант чиглэлийн замын ажил үндсэндээ дууссан. Харин Ховдоос Баян-Өлгий чиглэлийн замын ажил өнгөрсөн зунаас эхэлж, ирэх жилийн өдийд гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Ховдын Дариваас Говь-Алтай чиглэлийн 260 км зам концессийн гэрээгээр хийгдэж байна. Замын ажил 30 хувьтай байгаа. Цаашлаад Мянгатын гүүрний чиглэлийн 20 км замын ажил явагдаж байгаагаас явц нь 80 хувьтай байна.  Аймгийн төвд хоёр замын ажил дуусах шатандаа явж байна. Ховд аймгийн нутаг дэвсгэрт 930 км асфальтан зам бий. Хүлээгдэж байгаа замууд нэмэгдвэл нийт 1150 км асфальтан  зам Ховд аймагт байгаа гэж хэлж болно.

 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамын төслийн хүрээнд хийгдэж байгаа олон улсын чанартай 800 гаруй км зам олон нийтийн анхаарлыг их татаж байгаа. Энэ зам Хятадын торгоны зам хийгээд ОХУ-ын Транс Сибирийн замыг холбож байгаа. Энэ замыг дагаад бүх үйлчилгээ хөгжинэ. Энэ бол Алтайн өндөр уулсыг тойрч ОХУ, Хятадыг холбож байгаагаар маш их онцлогтой зам. Ховд аймгийн хөгжил цэцэглэлтэнд нэлээн том өөрчлөлт орно гэж итгэж байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • ХАЛХ АРД (122.201.31.137)
    Есөн шидэн бүрдсэн хэрүүлч зарагч тэнмэлүүлд цугалсан газар.Харин казакууд бол энэ нөхдүүдийн дэргэд хүн байхгүй юу.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.225)
    Shn gazar gehdee teneguud ihtei,
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.21)
    shan nutag
    2015 оны 10 сарын 11 | Хариулах
  • mo (122.201.24.163)
    ene saihan nutagt neg ochno doo
    2015 оны 10 сарын 11 | Хариулах
  • irgen (202.131.249.130)
    Bayanulgii gej suuld l baiguulsan shuu dee, tiimees Xovd Uvs geed l xuvaagaad ugux xeregtei. mash zuv zuil bichjee.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Иргэн (122.201.21.182)
    Баян-Өлгий гэж угаасаа байгаагүй, сүүлд 1940 онд үзэл суртлын бодлого, зорилгоор байгуулсан нь Х.Чойбалсангийн нэг алдаа байсан. Тиймээс хуучин хуваарь уламжлалыг харгалзан хувааж, Ховд, Увс 2 аймагт нэгтгэх нь зөв шүү.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.141.157)
    3тэрбумаар барьсан парк гэнээ орон нутаг хөгжүүлэх сан гэж мөнгө шороонд булдаг сайхан гарууд бнаа аймаар
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
    • Зочин
      3 тэрбумаар парк барина гэхэд юу нь муу гэж? 4 тэрбумаар ганц нохой хийдэг биз дээ.
      2015 оны 10 сарын 10
  • ter zoboo (202.179.29.186)
    baynolgii aimagiig hoer hubaaj ubs hobd aimagt negtgeh ni mash zob shuu
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.194.114.48)
    Баянелгийг Ховд Увс 2 т хуваагаад нэгтгэх хэрэгтэй
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 36 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    1 цаг 43 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 29 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    11 цаг 42 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    11 цаг 51 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 13 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 13 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК