Малд яваад сураггүй болсон 16 настай охин одоо болтол олдоогүй байгаа талаар Сэлэнгэ аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдээлж байна.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар 16 настай, эмэгтэй М гэх хүүхэд энэ сарын 7-ны өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон билээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тус өдрийнхөө 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд түүнээс хойш эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр орой 19:10 цаг хүртэл хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоон, өнөөдөр өглөөний 07:30 цагаас үргэлжлүүлж байгааг эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)