Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг Чингис хааны нэрэмжит талбайд болж байна.
Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход оршиж байгаа аж.
Өдөрлөгт 60 гаруй байгууллагын 2000 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байгаа аж.