Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр цаг агаар тогтуун, дулаахан байна
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 14-16 градус дулаан байна.