Өлзийт хороолол-Био комбинат- Шувуун фабрик чиглэлийн замын нээлт өнөөдөр 14:00 цагт болно. Энэ чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барьж дуусгасан бөгөөд зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжирч, авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам бий болж байгаа юм.
Концесс эзэмшигч компани нь “Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам барих” ажлыг өөрийн хөрөнгөөр буюу хорин тэрбум таван зуун сая төгрөгөөр нэг жилийн хугацаанд гүйцэтгэж байнгын ашиглалтад оруулсны дараа 2015-2016 онуудад нийслэлийн төсвөөс санхүүжилтийг авахаар нийслэлийн Засаг даргатай концессын гэрээ хийсэн юм.