БОНХАЖЯ, МУИС, Ази номхон далайн бүс нутгийн ойн сүлжээ, Байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн төв хамтран “Монгол орны ойн бүрхэвчийн өөрчлөлтийг оролцооны аргаар үнэлэх” нэг жилийн хугацаатай төслийг хамтран хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа.
Тус төсөл хэрэгжсэнээр Монгол орны ойн бүрхэвчийн өөрчлөлтийг 2000 оноос хойших 15 жилээр Ландсат хиймэл дагуулын мэдээн дээр тооцоолох юм.
Мөн Булган аймгийн ойн 2 нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг хиймэл дагуулын мэдээ ашиглан боловсруулах, цаашид ойн нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад хиймэл дагуулын мэдээ ашиглах боломжийг судлах аж.
Ингэснээрээ ойн талбайн өөрчлөлтийг тодорхойлоход машин техник, хүн хүч ихээр хэрэглэдэг технологиос татгалзах, орчин үеийн дэвшилтэт технологиор ойн талбайн өөрчлөлтийг богино хугацаанд магадлал сайтай тооцоолох боломж бүрдэх юм байна.