Намрын адаг улаан нохой сар
Улаан бар өдөр
Аргын тооллын: 2015.10.17, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.38-18.14
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх, бататгах үйл хийгээд өвчнийг таслах хураан үйлдэхүй, үсэг зурхайд суралцах, буяны үйл, дайсныг номхотгоход сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл зэрэгт муу. Хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх зэрэгт муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Хэрээ дуугарвал улаа үзнэ. Бүх бие татвал эд олно. Шилбэний мах татвал буянтай болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой.