Амралтын өдрүүдэд буюу 2015 оны аравдугаар сарын 17, 18-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 676 авснаас зам тээврийн ослын 527 дуудлага бүртгэгджээ.
Түүнээс ХАБАЖЭГХэрэг 21 бүртгэгдэж, нэг хүн нас барж, 29 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 4, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 128 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Сонгинохайрхан нутаг, Товчооны зам, МТ ШТС-ын урд замд Т. Аllex маркийн автомашины жолооч З нь явган зорчигч, оршин суух хаяг тодорхойгүй, 49 настай эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн тус дүүргийн нутаг, Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн замд Х.Портер маркийн автомашины жолооч Х нь MMC Пажеро маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 05 сартай эрэгтэй, Н нарын 6 хүн гэмтсэн байна.