Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Бөөсөнд хутга” буюу ШЕЗ VS өмгөөлөгч

2015-10-19
0
ЖИРГЭХ

        “Муу муудаа дээрэлхүү. Мухар үхэр гадсандаа дээрэлхүү” гэх зүйл болж байна, цаана чинь. Шүүхийн ерөнхий зөвлөл гэх Монгол Улсын хамгийн их эрх мэдэлтэй байгууллагын гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчийг гэмт хэрэгтэн болгож, торны цаана суулгах гэж улайрч байгаа дүр зураг сүүлийн үед тод харагдаж эхлэв. Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгч Ц.Баасандоржийг гарах гарцгүй болгожээ гэдгийг “Өдрийн сонин”-ы 2015 оны 10.19-ний даваа гаригийн 5206 дугаартай сонины VI нүүрт хэвлэгдэн гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагаас олж мэдлээ.

Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагад Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг юуны учир буруутган, цагдаад шалгуулах болсон талаар тодорхой ярьжээ.

 

“Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзэн, нөлөөлийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Нөлөөллийн мэдүүлэгт “Өмгөөлөгч Ц.Баасандорж Л.Гансүхийн хэргийг шүүж байгаа шүүгч Х.Идэрийн ах Х.Тамир прокурор хүн. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Хэргийг нь АТГ-т ахлан шалгаж байна. АТГ юу ч хийж магадгүй байгууллага. Тийм учраас шүүгчийг барьцаалсан байж магадгүй” гэж зэрэг үндэслэлээр  шүүхээс  татгалзсан.  Шүүх хурлаас гарч ирээд сэтгүүлчдийн шүүхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлаж хариулсан.

 

Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандорж надаас татгалзсан үндэслэлээ хэвлэл мэдээллээр ярьсан учраас  шалгаж өгнө үү” гэсэн нөлөөллийн мэдүүлэг ирүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг буруутай гэж үзээд цагдаад шалгуулж байгаа” гэж ярьжээ. Шүүгч Х.Идэр Ц.Баасандорж өмгөөлөгчид их гомдсон бололтой. Гомдсон гомдлоо аавдаа эрхэлж байгаа хүүхэд шиг л Шүүхийн ерөнхий зөвлөлд нөлөөллийн мэдүүлэг нэрээр “ховлоод” авчээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл ч эрх танхил хүүхдээ бусдаас өмөөрч байгаа  аав, ээж  шиг асуудалд хандаж, өмгөөлөгчийг гарах гарцгүй болтол нь шахаж байгаа юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг буруутай, хууль зөрчсөн гэж үзэж байгаа гол шалтгаан нь ийм учиртай аж. Л.Гансүхийн шүүх хурлын үеэр Ц.Баасандорж шүүх болон шүүгчээс хэд хэдэн үндэслэлээр татгалзсан байдаг.

 

Шүүх хурлын үеэр сэтгүүлчид Ц.Баасандоржоос шүүх, шүүгч нараас татгалзаж байгаа үндэслэлүүдийг нь асуусан гэнэ. Сэтгүүлч нарын тавьсан асуултад хариулснаас болж буруутан болжээ. Ердөө л ийм зүйлээс болоод буруутан болжээ. Сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан нь гэмт хэрэгтэн болгох гол үндэслэл болсон байна.

 

Цагдаад шалгуулж байгаа Ц.Баасандорж буруутан болох уу гэдэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргал “Цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэх юм бол хуулийн дагуу хэргийг прокурор хянаад шүүхэд шилжүүлнэ. Шүүх гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ” гэж хариулжээ.

 

Үүнээс цагдаа, прокурор Ц.Баасандоржийн хэрэг гэх зүйлийг шүүхэд шилжүүлчих юм бол шууд гэмт хэрэгтэн болохоор харагдаж байна. Удирдлага байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан гомдлыг шүүгч нар хэлэлцэнэ. Мэдээж даргынхаа эсрэг цэрэг нь ажилладаггүй байгалийн хууль бий. Тиймээс  Ц.Баасандоржийг шууд гэмт  хэрэгтэн болгож торны цаана суулгах нь  100 хувийн магадлалтай байна.

 

Цагдаа, прокурор Ц.Баасандоржид холбоотой хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзвэл яах вэ. Үүнд  Ж.Түвшинжаргал ингэж хариулсан байна.

 

-Гэм буруугүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзвэл?

-Өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсоор мэдэгдэх учиртай. Энэ нөхцөлд Ц.Баасандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан эсэхийг ерөнхий зөвлөл  харьяаллын дагуу шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх бүрэн  нээлтэй байгаа. Шүүх өмгөөлөгч  Ц.Баасандорж шүүгчийн хараат бус байдалд халдсан байна гэж үзвэл хуульд зааснаар  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээний  мөнгөн торгуулиар торгох юм уу, албан тушаалаас нь огцруулах хүртэлх арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэж болно” гэж ярьжээ.

 

Цагдаа, прокурор энэ хүн гэмт хэрэгтэн биш. Гэмт хэрэг үйлдээгүй байна гэж гэм буруугүйг нь тогтоогдчихоод байхад  Шүүхийн ерөнхий зөвлөл заавал буруутан болгох юм байна. Гэм буруугүй байсан ч гэсэн хамаа байхгүй юм байна. Гэм буруугүй хүнийг шүүхээр дахин шүүж мөнгөн торгуулиар торгох эсвэл өмгөлөгчөөр ажиллах эрхгүй болгох аж. Ц.Баасандорж ажлаа хийж хүн өмгөөлснийхөө төлөө, сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа төлөө шоронд суух. Аз нь таарвал ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж дахиж хүн өмгөөлж, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болоод гудамжинд лааз өшиглөөд алхах ийм л хоёр зам дурайтал хүлээж байна.

 

Ц.Баасандорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хорхойтой араанд гарах гарцгүй болтлоо зуугджээ. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй болно гэдэг нь энэ буюу. Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд хийлгэхгүй, шүүх хурлыг  телевизээр шууд дамжуулаад, өмгөөлөгч хүнд байдаг шүүх, шүүгчээс татгалзах ганц эрхээ шал дэмий эдлэх гэж оролдсон юм. Бусад өмгөөлөгч нар шиг  загас шиг л дуугүй, номхон тэмээ шиг хүлцэнгүй байсан бол өнөөдөр шоронд орох уу, эсвэл ажилгүй болж, хэдэн сая  төгрөгөөр  торгуулах уу гэдэг дээрээ тулж хүнд байдалд орохгүй байлаа. “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг энэ нийгэм чинь харцын хүүхэд түрүүлж болдоггүй наадам шүү дээ. Ажлаа сайн хийж, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах гэж оролдсныхоо горыг ингэж л амсаж байгаа юм. Таван сая төгрөгний цалинтай, Тахарын албаар хамгаалуулсан. Төрөөс байр орон сууцаа бүрэн хангуулчихсан, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог “тэнгэрийн амьтад”-ыг газрын “амьтан” өт хорхой шиг өмгөөлөгч шал дэмий оролджээ. Үхлээ эрсэн оготно муурын сахлаар оролдвол зажлахгүй залгилуулдаг юм шүү дээ. Бусад өмгөөлөгч та бүхэн үүнийг мэдэж аваг гэсэндээ үүнийг бичив. Шүүгч нараас татгалзаж болохгүй, муухай харж болохгүй шүү. Аль сайхнаараа инээмсэглээд л хэлсэн үгийг нь бурханы сургаалиас ч илүү хүлээж ав. Буруу тогтолцоо, эрх мэдэлтнүүдийн гарт хувь тавилан нь хэрчигдсэн хэн ч мэдэхгүй өмгөөлөгч Ц.Баасандорж хөөрхий.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Болд (150.129.142.252)
    Идэр аав Хувьтөгөлдөрөөсөө зөвлөгөө авмаар юм даа
    2015 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.233)
    Голоор нь үнэнийг нь хэлчихсэн учир шүүгч их цочирдож дэээ.....
    2015 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.230)
    ЗҮГЭЭРЭЭ БАРИГ. УЛАМ Л НЭР ХҮНД НЬ ДЭЭШИЛЖ, УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ ЗАМ НЬ ШУЛУУДНА. МАГАДГҮЙ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ПРОКУРОР БОЛО ЗАМ НЬ НЭЭГДЭНЭ. МОНГОЛЧУУД БИД ИЙМ Л ПРОКУРОРТОЙ БОЛМОО БАЙНА. ИЙМ ЕРӨНХИЙ ШҮҮГЧТЭЙ БОЛМООР БАЙНА. БИ ИНЖЕНЕР УЧРААС ЖИНХЭНЭ МЭРГЭЖИЛ ИНЖЕНЕР ГЭЖ БИЕЭЭ ТООДОГ БАЙСНАА ТЭР ХУРАЛ ХАРСАНААС ХОЙШ ӨМГӨӨЛӨГЧ БОЛ МЭРГЭЖИЛ БАЙНА ГЭЖ БАХАРХСАН. ЯАГААД МАРКСЫН ААВ, ЛЕНИНЫ ЭЦЭГ ХҮҮГЭЭ ӨМӨӨЛӨГЧ БОЛГОХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙСАНЫГ ТЭХЭД Л ОЙЛГОЖ БИЛЭЭ. БААСАНДОРЖ ЧИ ЗАЛУУ ХҮН ХИЛС ХЭРГЭЭР НЭГ ОРЧООД ГАРААД ИРЭХЭД БААТАР БОЛНО. МОНГОЛЧУУД БҮГД ӨМӨӨРНӨ. ЭНЭ МУУХАЙ ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, ЖЕНКО, АУДИТЫН ЗАНГАД,ИЧИНХОРЛОО, ЗАХИАЛГЫН ШИНЖЭЭЧИД, ТЭР МУУХАЙ ДОРСГОЙ ПРОКУРОР ХҮҮХЭН, НААД МУУ МАЛ, ШҮҮГЧИД ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ. ДАРААГИЙН ЗАСАГ ГАРАХАД ЧАМАЙГ ТАТНА. ЧИ АЛТАНХУЯГ ХИЙГЭЭД МОНГОЛДОО ҮНЭНЧ ХҮМҮҮСЭЭС БҮҮ ХОЛДООРОЙ. ЭД НАР БҮГД ДАРАМТ, ЗАХИАЛГА, ХАРИЙН МАФИЙН ГАР ХӨЛ БОЛСОН БУЗРУУД ШҮҮ. МАН-МАХН-ААС ХО ЯВААРАЙ. ЧИ ШҮҮ.
    2015 оны 10 сарын 20 | Хариулах
  • Монгол (107.77.92.108)
    Чадалтай,ажлаа мэддэг хунийг дэмжиж сураач монголчууд аа.Ноен шуугч та Баасандоржид ,, та емгееллее сайн хийлээ,танд баяр хургье гэж хэлээд гар бариад гаргах естой байтал юуны чинь гомдол момдол шорон орон бэ .Чамд ес суртахуун гэж бна уу?
    2015 оны 10 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.72.245.236)
    өмгөөлөгч баасандорж та сайн ажилсан шүү бид таны талд болохгүй бол тэмцэнэ шүү ичсэн хүн хүн ална гэж энэ дээ шүүхч идэр мөн хоёр яллагч ёстой ямар мэдлэгтэйгээ хөдөөний надад болон олонтүмэнд харуулсан шүү дээ энэ өмгөөлөгчийн холбоо юу хийдэг юм бэ? энэ өмгөөлөгчөө өмгөөлөөчээ энэ шүүх ч юу юм бэ мэдллэгүй ийм шүүгчийг ажилаас халвал таарна харин энэ өмгөөлөгч жинхэнэ ажилаа мэддэг хүү байлаа миний дүү чамд амжилт хүсье сайн тэмцээрээ чиний талд шүү
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.141.35)
    1937 он шиг болох нээ. шүүгч тахрын цалинг хасаж төсвөө хэмнээч. харьцаа муутай хүнтэй зөв харилцаж чадахгүй цагдаа шүүхийнхэн ард иргэдийн дунд нэр муутайгаа мэддэг үү.шүүгчийн өндөр цалинг харин цагдаа мөрдөгч нарт өгөх хэрэгтэй.бэлэн болсон асуудал дээр ажиллаж ял оноодог биз дээ шүүгч нар
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.170)
    ЮМАНД ХЯЗГААР БАЙДАГ ГЭДЭГТ ИТГЭЖ Л ЯВНА
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • зочин (112.72.13.180)
    Гэрч нь намайг дарамталж ийм мэдүүлэг өгүүлсэн гээд байхад л Гансүхийг шорон руу илгээсэн шүүхийг ямар шүүх гэх вэ дээ МОНГОЛЫН ШҮҮХ БҮРЭН ДАМПУуРСНаА ТОДООР ХАРУУЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮНД БУРУУТАЙ НЬ МЭДЭЭЖ
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • хөөрхий (112.72.13.180)
    Тахарын албаар хамгаалуулсан. Төрөөс байр орон сууцаа бүрэн хангуулчихсан, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог “тэнгэрийн амьтад”-ыг газрын “амьтан” өт хорхой шиг өмгөөлөгч шал дэмий оролджээ. Үхлээ эрсэн оготно муурын сахлаар оролдвол зажлахгүй залгилуулдаг юм шүү дээ. Бусад өмгөөлөгч та бүхэн үүнийг мэдэж аваг гэсэндээ үүнийг бичив. Шүүгч нараас татгалзаж болохгүй, муухай харж болохгүй шүү. Аль сайхнаараа инээмсэглээд л хэлсэн үгийг нь бурханы сургаалиас ч илүү хүлээж ав. Буруу тогтолцоо, эрх мэдэлтнүүдийн гарт хувь тавилан нь хэрчигдсэн хэн ч мэдэхгүй өмгөөлөгч Ц.Баасандорж хөөрхий.
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • ардчилсан хараацай (182.160.42.107)
    барь хорь бууд
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • зочин (112.72.13.44)
    шүүх хурлыг хэн нь хэн бэ гэдгийг бүгд харсан Баасандорж ажлаа маш сайн хийсэн харин шүүгч прокурор бусад оролцсон гэрчүүд ичгэвтэр байсан шүү шүүх яаж ажлаа хийдгийг харуулж өгсөн мэдлэг чадваргүй прокурор шүүхийнхэн арай бишэээээ
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    2012 ONOOS XOISH 4 DEX ZASAGLAL GEJ BAIXGUI BOLSON SHVV DEE.. YUN DAA GAIXNA VE ?? LYNDENDORJID XOVSGOLIIN 25 NASTAI AVTYN OSOLD ORJ NAS BARSAN EMEGTEIG N SANUULAAD L, DARAMTLAAD L SHIIDVER GARGUULSAN BAILGUI… XEN MEDLEE...
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.28)
    Ямар ч дээрэмчин юм бэ дээ, Энэ төрд итгэх аргагүй боллоо шүү дээ. Зүгээр орхичихвол яачаад байгаа юм бол, өөртөө итгэлтэй мэдлэгтэй мэрнэжлээ сайн эзэмшсэн ийм залуусаа хориод байраар юун 37 он болох нь дээ
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.194.114.157)
    er ni umguulugch hun baij turiin baiguullagiig ahaar ni baritsaalsan ntr gej ogt or undesgui zuil yrij hunii ner hunded haldaj boldog yumuu. ah ni yasan ch bai ajlaa hiij yvaa duud ni shuud hamaaruulah ni utgagui hereg. hervee uneheer l ATG shuugchiin baritsaalan tulgasan yum bol barimt notolgootoi delgej taviad ATG-g zohih gazar ni shalguulah eostoi bizdee. Mungunii tuluu tuhain ued uurt ashigtai baidlaar ard tumniig munhruulah gej ul undesgui yriandaa hunii erhend haldsan ni gemt hereg mun bailgui yaah yum
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (126.249.127.59)
    Chi bitgii shaa!!! MONGOLIN ARD TYMEN BYH YNENIG BODITOOR HARSAN.HEN HEN BE GEDGIG BYGD HARSAN
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    6 цаг 8 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    6 цаг 21 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    6 цаг 30 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    6 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    6 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    6 цаг 52 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    6 цаг 52 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    22 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 48 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    23 цаг 2 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    23 цаг 48 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    23 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК