Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Уг хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцох бөгөөд “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвийн хүрээнд болох аж.
Тус арга хэмжээг CSCAP-ийн Монгол дахь Нарийн бичгийн дарга нарын газар болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн (ССХ) зохион байгуулж байна.
Хуралдаанаар Ази Номхон далайд тулгарч буй бэрхшээл, өнөөгийн байдал, тус бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцооны бүтэц, институцчилагдсан байдал, бүс нутгийн эрчим хүч, тээврийн хэлхээ холбооны хөгжлийн хандлага, боломж, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гамшгийн тэмцэх асуудлаар хамтран ажиллах, далайн хамтын ажиллагаа зэргийг хэлэлцэх юм байна.