Монголын ард түмэн ард нийтийн санал асуулгад оролцож, улс орныхоо тусгаар тогтолын төлөө санал өгсний 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд өмнө нь албан ёсоор тэмдэглэж байгаагүй. Тэгвэл энэ удаад Шинжлэх ухааны Академи, Үндэсний архивын газар хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Тодруулбал, 1945 оны энэ өдрийн ард нийтийн санал асуулгын түүхэн ач холбогдлын талаар эрдэмтэн мэргэд санал солилцжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)