Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах албаны зохицуулагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэл”-ийг 2015 оны эхний 8 сарын байдлаар шалгалаа.
Шалгалтаар эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 193 материалыг хянахад эрх бүхий албан тушаалтнууд зөрчил гаргагч захиргааны шийтгэл оногдуулахдаа шийтгэврийн хуудсандаа хуулийн зүйл, заалтыг буруу бичдэг, захиргааны шийтгэврийнхээ биелэлтийг хангуулж тооцдоггүй, зөрчил гаргагч нарын эд зүйлийг хураан аваад буцаан олгосон талаархи баримтаа материалд хавсаргадаггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Шалгалтын явцад хуулийн зүйл, заалт буруу бичсэн 31 шийтгэврийн хуудсыг өөрчилж зөвтгүүлэхээр прокурорын тогтоол бичин хүргүүлж, шалгалтын дүнг хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн 1 цагийн сургалт зохион байгуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид зөрчил, дутагдал гаргуулахгүй байх талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Цагдаагийн хэлтсийн удирдлагад прокурорын шаардлага бичсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/