Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт хар тамхины бүлэглэлийг илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлж байсан.
Нэр бүхий есөн этгээдийг баривчилж, цагдан хорьсон бол тэдний дунд 22-25 насны дөрвөн эмэгтэй хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг, мөн бусдад зарж борлуулах ажлыг хийж гүйцэтгэж байсан талаараа мэдүүлжээ.
Бүлэглэлийн толгойлогч нь олон жилийн өмнөөс хар тамхины бизнес эрхэлдэг байсан аж. Улмаар ойр дотны танил талаа уруу татаж, урагшаа хил гаргаж, хил дамнуулан наймаагаа хийлгэдэг байсан нь шалгалтын явцад илэрсэн байна. Тиймээс бусдын үгэнд автаж, хууль бус үйлдэлийн золиос болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.