Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.
Иймд Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн баруун зүүн хоёр тал болон өөр бусад замыг хэсэгчилэн хаах юм байна.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн нийтийн тээврийг сонгож хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн Авто радио 96.3-г сонсож, замын нөхцөл байдлыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.