Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай гомдол, маргааныг АТГ хянан шийдвэрлэх чиг үүрэггүй ажээ. Гэвч ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгооны асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол АТГ-т нэлээд ирдэг байна. АТГ-т очиж байгаа өргөдөл, гомдлын ойролцоогоор 25 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо, шийдвэр байдаг гэнэ.
Хууль бусаар ажлаас халагдсан тухай гомдол, маргаанууд нь Төрийн албаны зөвлөл, Шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт дагаад тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, төрийн албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудал нэлээд гарч байгаа нь АТГ-т хандах хандлагыг нэмэгдүүлж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)