НМХГ-аас эх барих эмэгтэйчүүдийн болон мэс ажилбар, мэс заслын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнг НМХГ-аас танилцууллаа.
Шалгалтад эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 84, арьс гоо сайхан, мэс ажилбарын чиглэлийн 15 нийт 99 хувийн хэвшлийн эмнэлэг хамрагджээ. Уг эмнэлгүүдийн 56 хувь буюу, 48 эмнэлгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрсэн байна.
Эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Мөн хөтлөх ёстой баримт бичгийг зааврын дагуу хөтөлдөггүй, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг бүрдүүлэхгүй хагалгаа хийсэн, өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг зөрчил илэрсэн хэд хэдэн эмнэлгийг хаах хүртэл арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, “Happy family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй”, “Өнөр бүл”, “Зээ”, “Бүсгүй” гэсэн 6 эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчын актаар түр зогсоожээ. Мөн 15 байгууллагад 6 сая 612 мянган төгрөг, 9 албан тушаалтанд 4 сая 920 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Нийт 11.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ хүлээлгэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)