Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол дахь айлчлал удахгүй эхлэх гэж байна. Тэрбээр Монголд буусныхаа дараа УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд 15:00 цагт оролцох аж. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Шинзо Абэ ямар нэгэн хамтын ажиллагаа болон бусад баримт бичигт гарын үсэг зурахгүй юм байна.
Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болох бөгөөд 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд, өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013 онд тус, тус Монголд айлчилж байжээ.
Т.Энхэлээ