Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүрьеэгийн асуудлаар үндэсний түвшинд зөвлөлдлөө

2015-10-22
0
ЖИРГЭХ

Аймаг, нийслэлийн сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд, нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэгчид хамтран Улаанбаатар хотноо зөвлөлдлөө.

 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги 2010-2015”-ын үр дүнг хэлэлцэж, цаашдын бодлогод санал авах зорилготой энэ зөвлөгөөнийг ЭМСЯ, ХӨСҮТ, олон улсын “Глобаль сан” хамтран зохион байгуулж, бүх аймаг, дүүргийн сүрьеэгийн зохицуулагч эмч нар болон ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцсон юм.

 

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо “2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 150, нас баралтыг 1.5 болгож бууруулах”-аар тусгасан билээ. “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги”-ийн үйл ажиллагааны үр дүнд дээрх зорилтыг биелүүлсэн ч Монгол Улс энэ өвчний тархалт өндөртэй орны нэг хэвээр байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй 7 орны нэгт Монгол Улс багтдаг бол дотоодын судалгаагаар сүрьеэгийн тархалт нийт халдварт өвчний 3-рт орж, халдвар өвчнөөр нас баралтын шалтгааны 1-рт орж байна.


Сүрьеэтэй өвчтөний 50 хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд байна. Хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд хөдөлмөрийн насныхан болон оюутнуудын дунд сүрьеэгийн тархалт харьцангуй өндөр байна.
Нийгмийн халдварт өвчин гэгддэг сүрьеэтэй илүү үр дүнтэй тэмцэхийн тулд зөвхөн эрүүл мэндийн салбарынхан биш нийгмийн олон хүрээний хамтын ажиллагаа чухал байгааг зөвлөгөөнд оролцогсод онцоллоо. Урт хугацаанд эмчилгээний хатуу дэг баримталдаг сүрьеэг эмнэлэг эмчлээд гаргадаг ч өвчтөн хоол хүнсээр дутагдах, даарах ядрах зэргээр дархлаагаа сулруулахад эмчилгээний үр дүн муудаж, өвчин нь архагшдаг.

 

Сүүлийн жилүүдэд ийм тохиолдол ч багагүй өссөн дүнтэй байна. Сүрьеэгийн эсрэг эмүүдэд нян нь устдаггүй болж архагшсан тохиолдолд эмчлэхэд маш бэрх болж, эмчилгээний зардал нь ч хэд дахин өсдөг. Иймээс эмзэг бүлгийнхэнд хоолны талон, эм амин дэм, гэр гэх мэт нийгмийн халамж дэмжлэг олгохдоо сүрьеэтэй өвчтөнүүдийг хамруулах, гэрээр эмчилгээний үед нь хяналт тавихад дэмжлэг үзүүлэх гэх зэргээр эмч, халамжийн ажилтан хамтран ажиллах шаардлагатай.


Сүрьеэг аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварыг хязгаарлаж чадахаас гадна төсөв зардлыг ч багагүй хэмнэхийг ЭМСЯ-наас онцоллоо. 2013-2014 онд сүрьеэтэй өвчтөнүүдийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжид 2 тэрбум төгрөг зарцуулсан нь улсаас сүрьеэгийн тусламж үйлчилгээнд гаргасан нийт зардлын 55%-ийг эзэлжээ. Гэхдээ сүрьеэтэй тэмцэхэд зарцуулж буй нийт хөрөнгийн 60%-ийг төрөөс гаргаж, түүнийхээ ихэнхийг эмч ажилчдын цалин, эмнэлгийн урсгал зардал, вакцин болон дээр дурьдсанчлан тэтгэмжид зарцуулж байна. Сүрьеэтэй тэмцэхэд жилд 15 тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 1/3-ийг НҮБ-ын санаачилгаар ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх зорилгоор байгуулагдсан олон улсын “Глобаль сан”-гийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байна. Тус сангийн санхүүгийн дэмжлэгийн үр дүнд 2006 он хүртэл сүрьеэг бүрэн эдгээж чаддаггүй байсан Монгол Улс оношилгооны орчин үеийн лабориторийн сүлжээтэй, эмчилгээний үндэсний хэмжээний тогтолцоотой болж чадсаны зэрэгцээ зарим өндөр үнэтэй эмийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Гэвч 2017 оноос эхлэн энэ санхүүжилт зогсох тул Засгийн газрын нуруун дээр ирэх ачааллыг тэнцвэржүүлэх шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатайг салбарынхан хөндлөө.

 

Түүнчлэн, дараагийн шатны бодлого буюу “Сүрьеэ өвчинтэй тэмцэх 2016-2020 оны үндэсний стратеги”-ийг Засгийн газраар яаралтай батлуулах шаардлагатай. Салбарын мэргэжилтнүүд дээрх бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж дууссан ба энэ зөвлөгөөний үеэр улсын хэмжээнд ажиллаж буй эмч мэргэжилтнүүд болон аймаг, нийслэлийн Хөгжлийн бодлогын хэлтсийнхнээс санал авлаа.

 

Төв, орон нутагт газар дээр нь ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн зүгээс сүрьеэгийн мэргэжлийн эмч бэлтгэхэд төр бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатайг санал нэгтэйгээр хэллээ. Одоогийн байдлаар ердөө 3 аймагт л сүрьеэгийн эмч, сувилагч стандартаар баталсан бүтэц, орон тоогоор ажиллаж байгаа ба улсын хэмжээнд энэ чиглэлийн эмч мэргэжилтэн дутагдалтай байна. Мөн ажлын байрны хамгаалалт сулаас шалтгаалан эмч сувилагч нар өөрсдөө сүрьеэгийн халдвар авах нь элбэг байна. Шат дараалан олон жил сурч байж төгсдөг, ажлын байранд гараад хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ цалин урамшууллын дэмжлэггүй учраас энэ мэргэжлээр сурах сонирхол эрс багассан гэж ХӨСҮТ-ийнхөн онцоллоо.

 

Энэ мэт олон асуудлыг хөндсөн үндэсний зөвлөгөөн 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд үргэлжиллээ. Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс “Сүрьеэ өвчинтэй тэмцэх 2016-2020 оны үндэсний стратеги”-ийн төсөлд өгсөн саналуудыг тусгах, хөндсөн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэдгээ зохион байгуулагчид илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    3 цаг 43 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    3 цаг 56 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    4 цаг 5 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    4 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    4 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    4 цаг 27 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    4 цаг 27 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    20 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 23 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    20 цаг 37 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    21 цаг 23 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    21 цаг 25 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    21 цаг 53 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    22 цаг 1 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    23 цаг 4 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    23 цаг 28 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК